Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчидтай хамтран аймаг орон нутгийн түвшинд коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн  гуравдахь шатны үнэлгээг хийлээ.

Үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийсэн бөгөөд коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “өндөр” гэж тодорхойлогдсон.

Түргэвчилсэн үнэлгээний дүн болон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж