Коронавирус дэлхийн сая гаруй хүний амийг авч одов

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Коронавирус дэлхийн сая гаруй хүний амийг авч одов

Коронавирус дэлхийн сая гаруй хүний амийг авч одов
KUALA LUMPUR 24 MARCH 2020. Petugas di barisan hadapan terdiri dari Jururawat dan Doktor di Hospital Kuala Lumpur yang ditugaskan untuk merawat pesakit yang terkena jangkitan wabak COVID-19 sedang sibuk di bilik gerakan wad 28. NSTP/FATHIL ASRI.

Хятадад өнгөрсөн онд шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш дэлхийн сая гаруй хүн "Covid-19" цар тахлын улмаас амиа алджээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж, 32 сая хүн өвчилсөн талаар AFP агентлаг албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн эсрэг вакциныг өргөн хэрэглэж эхлэх хүртэл хоёр сая хүн амиа алдах эрсдэлтэй хэмээн мэдээлсэн билээ.

Европ тивийн хувьд өвлийн улирал эхэлсэн энэ цаг мөчид коронавирусийн хоёр дахь давалгаатай тэмцэж буй юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Ухань хотын хүнсний захаас коронавирусийн анхны халдвар илэрч, зургаан сарын дараа дэлхий даяар 500 мянга гаруй хүн тус вирусийн халдварын улмаас амиа алдаж, өнөөдрийн байдлаар хохирогчдын тоо хоёр дахин нэмэгдээд байна.

Олон оронд туршилт, мэдээлэл хангалтгүй байсан тул нас баралт, халдварын жинхэнэ тоо нэлээд өндөр гарах магадлалтай ажээ. Дэлхийд АНУ, Энэтхэг, Бразил улсууд вирусийн халдварын тоогоороо тэргүүлж байна.

Доктор Энтони Фаучи энэ сард Харвардын Анагаахын сургуулийн оюутнуудтай уулзахдаа “АНУ вирусийн дэгдэлтийг тогтоон барьж чадаагүйн улмаас дэлхийн хамгийн их хохирол амссан улс боллоо” хэмээн хэлжээ. Тус улсад ойролцоогоор долоон сая хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилж, 208 мянган хүн амиа алдаад буй аж.

Энэтхэгт халдварын тохиолдол нэмэгдэж, долоон сая гаруй хүн “Covid-19” цар тахлаар өвчилжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 88.600 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж