Монголын математикч хүү алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Монголын математикч хүү алтан медаль хүртжээ

Монголын математикч хүү алтан медаль хүртжээ

Олон Улсын математикийн 61 дэх удаагийн олимпиадаас Монгол улсын баг алтан медаль хүртжээ. Тус олимпиадыг есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан байна. “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О.Мишээл хүү эх орондоо дөрөв дэх алтан медалийг авч иржээ. Тэрбээр нийт 616 оролцогчоос 99.51 хувь гүйцэтгэлээр дөрөвдүгээрт жагссан байна. Математикч хүү өмнө нь Дэлхийн тоочдын олимпоос Хошой хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ жил Монгол Улсаас М. Өнөболд, О. Мишээл, А. Нямдаваа, Б. Хантүшиг, Б. Батсамбуу, Д. Энэрэлт төлөөлөн оролцсон бөгөөд нэг алт (О.Мишээл), хоёр мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), нэг хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29 дүгээр байранд орсон амжилт үзүүлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж