Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна | News.MN

Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

МҮХАҮТ-ын “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд зориулав

Б.Бат-Ирээдүй амьдралын шаардлагаар ачигч хийж буй тухайгаа хуучиллаа. Тэрбээр "Цагтаа аялал жуучлалын томоохон компанид менежер ажилтай, эхнэр гурван хүүхдээ сарын 1.6 сая төгрөгийн цалин, нэмэлт бас бус орлогоороо бусдаас дутаахгүй тэжээгээд болоод л байлаа. Гайтай цар тахлын улмаас аялал жуулчлалын бизнес тасарч, нэг л өдөр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Компанийн орлого буурч, үйл ажиллагаа зогссон шалтгаанаар миний үеийн 18 залуу ажлаасаа нэг өдөр чөлөөлөгдсөн.

Эхний долоо хоног ч яах вэ, ажилгүй болсон “шок”-ноосоо гараагүй. Дараагийн долоо хоногоос “Эхнэр, хүүхдүүдээ цаашид яаж тэжээх вэ” гэдэг бодол толгойноос салахгүй, нойргүй хоноход хүрсэн. Юм юм хийх гэж оролдлоо. Гайгүй ажилд орлоо гэхэд цалингаа цагт нь тавьж чадахгүй юм. Үйлчилгээний байгууллагад таван сар ажилласан цалингаа одоо хүртэл авч чадаагүй явна. Аргагүйн эрхэнд ингээд “Барс” худалдааны төв дээр ачигч хийж байна даа. Ядаж өдөртөө хоолны мөнгөө олчихоод байгаа болохоор бас сэтгэл жаахан уужуу байна. Заримд маань ажил олдохгүй, архи уугаад өдөр хоногийг өнгөрөөж байгаа олон хүн байна шүү.

Миний хувьд хүүхдүүд минь бага байгаа учраас өвдөх ч эрх байхгүй. Цаашид тэднийхээ ирээдүйд яаж хөрөнгө оруулалт хийх арга ухаанаа олохгүй явна” хэмээн ярьсан юм. Б.Бат-Ирээдүй цар тахлын улмаас ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн дундаж давхаргынхны төлөөлөл.

Өнөөдөр коронавирусийн халдварын улмаас ажилтай орлоготой байсан иргэд цомхтголд өртөн, ажлын байргүй болсны улмаас ядуусын эгнээ рүү “гулсан” орж байгаа нь бодит үнэн билээ.

2020 оны хоёрдугаар улиралд нийт 8000 ажлын байр цомхтголд орох (“Covid-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан. МҮХАҮТ) тооцоо судалгаа гарч байв. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52%, аялал жуулчлалын 44%, банк санхүүгийн 42%, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39% нь ажлын байрны тоогоо бууруулжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ажлын байрны тоо нийт 6000 орчмоор буурсан дүнтэй байна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний найман сард 13.7 мянган хүнд 33.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 666 (4.6 хувь) хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.8 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Манай улсад зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19 мянга дөхөж байгаа статистик мэдээлэл бий бөгөөд насны хувьд 15-54 насныхан байгаа юм. Ид хийж бүтээх насны иргэдээ ажилтай, орлоготой байлгах асуудалд төр засгаас анхаарлаа хандуулахгүй бол улс орны ирээдүй бүрхэг болж, асуудал улам хурцдаж болзошгүйг эдийн засагчид анхааруулсаар байна.

Эдийн засагч Б.Лхагважав ажлын байр бий болгож, жаахан ч гэсэн хөрөнгө гаргасан хүн бүр эргээд дарамтад орж байгааг өгүүлсэн. Тэрбээр хэлэхдээ, 50 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум долларын хөрөнгө босгоод, ажлын байр гаргаад явж байгаа компаниуд үнэндээ Засгийн газрын хийх ёстой ажлыг хийж байгааг тэмдэглээд, тэднийг байхгүй болговол орон зайг нь хэн эзлэх вэ гэдгийг төр сайтар бодох хэрэгтэйг анхааруулсан юм.

Б.Лхагважав “Цар тахлын үед асуудлыг яаж хамтдаа давж гарах вэ гэдэг л чухал. Өмнөх туршлагуудаас харахад, төрийн зөөлөн бодлогоор хямралаас гарч байсан. Засгийн газар, МҮХАҮТ компаниудтайгаа хамтарч ажиллаж байсных. Хөрөнгө оруулалтын асуудалд ч харилцан ойлголцож, тэр орон зайг нь бий болгож байсан. Түүнээс хонь, чонь болоод, харилцан эсрэг байвал нэгийг ч давж гарахгүй” хэмээн хатуухан хэлсэн билээ.

Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016-2018 оны хооронд хөдөө орон нутагт ядуурал буурсан нь хөдөө аж ахуйгаас олдог орлого нэмэгдсэнтэй холбоотой байв. 2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад нийт малчдын 90 хувь нь ямаатай буюу ноолуур зардаг гэж гарсан бол 2020 онд ноолуурын үнэ хоёроос гурав дахин буурчээ.

Хөдөө орон нутагт "Covid-19" гарсан ч хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98%-д нь нөлөө үзүүлсэнгүй. Харин эдгээр өрхийн 58% нь бүтээгдэхүүнээ борлуулж чадалгүй, орлого нь буурсан байна. Үүнийг сайн судлаад, дутагдаж байгаа, хязгаарлах хүчин зүйл рүү түлхүү анхаарах замаар хөдөөгийн өрхийн амьжиргааг тэтгэж болно хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн санал бодлоо хуваалцсан юм.

Мөн тэрбээр “Хотын хувьд арай өөр бодлого шаардлагатай. Хотод амьдарч буй хүмүүсийн орлогыг харахад хөдөө аж ахуйн орлого гэхээр зүйл байдаггүй. Мөн хотын ядуу бүлгийн хүмүүс олсон орлогынхоо бараг тал хувийг хоолондоо зарцуулдаг, энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл хүнсний үнэ нэмэгдчихвэл улам л тарчиг болно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулна гээд махыг 8000 төгрөг, будаа 2500-гаас ихгүй байх ёстой гэж хуульчилж огт болохгүй. Харин махны үнийн мөчлөгийг хэрхэн удирдах вэ, үнийн савлагааг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ингэснээр улирлын чанартай үнийн хөөрөгдлийг бууруулах замаар хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлж болно” гэж үзэж байгаагаа хуваалцсан юм.

Дэлхий даяар “Covid-19”-ийн нөлөө нэн ядуу хүмүүсийн тоог 100 саяар, харин ядуусын тоог 176 саяар нэмнэ гэсэн тооцоо гарсан.

Өнөөдөр цар тахлын улмаас эдийн засгаас гадна нийгмийн том хямрал болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн хямрал болгохгүйн тулд дэлхийн улс орнуудад нийтийн төлөө ажилладаг бүх байгууллага хамтарч нэгдэж байгаа юм. Мөн нийгмийн байгууламжаа, үнэт зүйлээ авч үлдэхийн тулд төр нь тодорхой хэмжээгээр мөнгө хүртэл хэвлэсэн тохиолдол бий. Тухайлбал, АНУ чөлөөт зах зээлээ авч үлдэхийн тулд юугаа ч хайрлахгүй тэмцэж, өнгөрөгч гуравдугаар сард хоёр их наяд ам.доллар хэвлэж тараасан билээ.

Өнөөдөр бид нийгмийнхээ үнэт зүйлсийг авч үлдэхийн тулд нэгдэхийн зэрэгцээ өнгөрсөн 30 жил олж авсан чөлөөт эдийн засгаа авч үлдэхийн тулд хөдөлмөрийн зах зээл рүүгээ мөнгө гаргах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 212.95.5.52

Хохь нь гэж байгаам даа. Даан ч хүк еөк, цэвэр цус, гадныхан зайл, уул уурхайгаа өөрөө ухна гэж их хашхиралдсан юмаа. Одоо гаднч хөрөнгө оруулалт ч бхгүй, дотоодынх ч бхгү, өрөндөө баригдсан улсдаа цээжээ дэлдээд л цусныхаа цэврийг гайхаад л өлссөн зовсноо гайхаад л суу даа монголчууд аа

Avatar

zochin 2020-09-28 173.176.63.13

Монголчууд бид ядуурлаасаа болоод өөрийнхөө үнэ цэнийг мартаж, Хэл соёл, газар шороо, ёс заншилаа гээж, ах дүү найз нөхөд бие биенээ хайрлахаа больсон байна.
Бид Хятад Орос Солонгос Япон Тайланд-гээд олон улсаас суралцах зүйл байна Тэдэнд бас мөнгө хэрэгтэй байгаа ч мөнгөнөөс илүү үнэ цэнэ болох газар шороо хэл соёл ахан дүүсээ хүнлэг энэрэнгүй хамгаалж хайрлаж байна. Аливаа Улс эх орон ингэж байж л хөгждөг юмаа.

Avatar

зочин 2020-09-28 173.176.63.13

Одоо дундаж даврарга ядуучуудын эгнээд орох маш ойрхон болсон. Ажлаас халагдвал гүйцээ. Ажлаа хийгээд ч ядуу байна.Хөдөлмөрөө ажил олгогч нэртэй луйварчинд бараг үнэгүй шулуулна
Үр дүнд амьгүй албадууд , мэдлэг боловсролгүй иргэд өвчин, архидалт биеээ үнэлэлт, хүчэрхийлэлт,зовлон харь оронд боолын хөдөлмөр эрхлэх сонголт үлдсэн Шуналдаа хөтлөгдсөн эрх мэдэлтэнгүүд эх орноо хөрөнгө оруулалт нэрээр тонон дээрэмдэлж
эх орноо элбэгдорж тэргүүтнүүд ардчилал нэрийн доор худалдан борлуулж байна

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Ардчилал, зах зээлийн нийгэм бол баячуудыг хэт баяжуулж, ядуус,дундсыг хэт ядууруулдаг , баян хоосны ялгааг дэвэргэдэг нийгэм. Манай ардчилагчдын шүтээн АНУ-д гэхэд л хүн амын нэг хувь хүрэхгүй баячуудад, үндэсний нийт баялагийн 90 гаруй хувь нь ногдог гэсэн. Иймээс ч хөрөнгтөн орнуудыг өөрсдөө өөрсдийгөө боомилж эхлэлээ, одоогийн зах зээлийн систем явцгүй боллоо гээд байгаа биз дээ. Үүнээс болоод л дэлхийд ноёрхолоо тогтоох өрсөлдөөн ширүүсч байгаа биз.

Avatar

Зочин 2020-09-28 64.119.26.3

Тэгээд хаачихнуу малаа

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Өөр хувилбар олж,улс орноо ургашлуулаад байгаа олон жишээ байна аа. Тэр төрийн зохицуулалтын арга ажиллагааг нь ч сайн судламаар.

Avatar

Зочин 2020-09-28 202.9.46.109

"Чөлөөт зах зээл конец" гээж жанжин нь хэлчихсэн юм чинь одоо сэхэх найдвар байхгүй. Улам дордоно. Гагцхүү эрх баригч пост комм дээрэмчид хагартлаа баяжина

Avatar

Зочин 2020-09-28 192.82.65.224

нам дагасан дарга нар, нам дагасан бизнесменүүд, нам дагасан тоглоомчдоос салгаж аль. тэгвэл жирийн иргэд шударга хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээж амьжиргаагаа тогтвортой авч явжболно.

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

ажил хийдгийг дарамталдаг, шийдвэр гаргадгийг шоронд хорьдог, ажилгүй алхайсан новшнуудыг тэтгэдэг, саналыг нь ашиглаж төрд гардаг, төрд гарсан хойноо хувааж иддэг, шийдвэр гаргдаггүй, шийдэл ярьдаггүй, хар масст таалагдах гэж попордог, ийм л загвартай болсон улс шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.120

Сайн тэмцэлд, сөнөтөл өө тэмцэлд .

Avatar

Зочин 2020-09-28 139.5.217.12

mongoliin dundaj davharga ugaasaa ih nimgehen shuudee. odoo bugd bairnii zeelend darluulaad iluu garahaa baisan

Avatar

иргэн 2020-09-28 202.126.88.167

ЭНЭ ОЛИГАРХ КОМПАНИУД Л МУУ МУУХАЙГИЙН ЭХЛЭЛ6 ТЭД ЭНЭ ХҮНД ҮЕД УЛСЫН ТАТВАР БҮХ ТЕНДЕР КОНЦЕСС РУУ ШҮЛСЭЭ АСГАЖ БАЙНА. МОНГОЛД ТӨРТЭЙ ХОЛБООТОЙ БҮХЭНД ХӨГЖДӨГ БОЛОХЫГ ТЭД ХАРУУЛСАН. ТЭД БУСАД ЖИЖИГ ААН-ДЭЭ ӨЧҮҮХЭН БИЗНЕСИЙН ОРОН ЗАЙ ҮЛДЭЭСЭНГҮЙ. ЛХАГВАЖАВ БОЛ 0 МЭДЛЭГТЭЙ ХҮН. ЭДИЙН ЗАСАГЧИЙГШ МӨНГӨӨР АВАА БИЗ. ТЭР ХҮНИЙГ ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГ ЧБАЙХ ҮЕД ТӨГРӨГ ЦААС БОЛСОН.

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

ха ха, төрийн байгууллага төрийн бус байгууллагаа ялгачих. том компаниуд биш, хурган дарга нарын халаасны компаниуд хамаг тендерийг чинь зохицуулж байна. төрийн алба дунд шатандаа бүрэн дампуурсан. том компаниуд харин ч энэ улсын төсвийг бүрдүүлж байгаа, жижиг компаниуд ажлын байр бий болгож байгаа. халаасны компаниуд тендер аваад дамжуулж зардаг болсон.

Avatar

Зочин 2020-09-28 202.179.27.141

ali hediine shiljseen

Avatar

Зочин 2020-09-28 124.158.109.140

1990-ээд оноос Бямбасүрэн дарга Ганболд нар улсад төвөг удахгүй, хувиа борлуулаад байсан бүх хүнийг ядуугийн эгнээнд амжилттай шилжүүлсэн. Өөрсдөө бүх мөнгөөрөө үнэ цэн хүрэх юмыг цөмий нь худалдаад авчихсан. Дэлгүүрийн лангуун дээр шороотой давс л үлдсэн….

Avatar

Зочин 2020-09-28 202.131.225.197

bolson yavdliig oilgoogui humuus ih bdag bololtoi. haramsaltai l yum. uursiin tusuulliin orondoo l amidardag bsan bhdaa. sots ueiig uneheer saihan bsan meteer……

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

өвөө, та боль оо. тайван амар.

Avatar

Зочин 2020-09-28 66.181.179.144

Хохи чинь буруу сонголт хийхээр юу болдгийг vз малнуудаа

Avatar

insurgent 2020-09-28 202.21.100.210

8 huwiin zeeltei irgediig 6 huwiruu shiljuulj ugnu uu. bid 2 huwiin zuruugeeree hurungu oruulalt hiij ajliin bair bii bolgoy

Avatar

БААТАР ЗАЙРАН 2020-09-28 115.84.93.248

ХҮН БАЙТУГАЙ АМЬТАД ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ЗОХИЦОН АМЬДАРЧ ЧАДАХ НЬ ЧАДААД ЧАДАХГҮЙ МӨХДӨГ БАЙГАЛИЙН ХУУЛЬ ЯДУУРЧ ДАМПУУРСАН НЬ ТАРХИ ТОЛГОЙ МУУ АРЧААГҮЙНХЭЭС УЛС ТӨРЧИД ТӨРИЙН БУРУУ БИШЭЭ? ӨНӨӨДӨР АНУ, ЯПОН ЕВРОП МЭТИЙН ӨНДӨР ХӨЖИЛТЭЙ ОРОНД БҮХ ЦАГ ҮЕД АРЧААГҮЙ ТЭНЭГҮҮД ЯДУУРЧ ДАМПУУРСААР ИРСЭН ОДОО Ч БАЙГАА?? ТЭНЭГ АРЧААГҮЙН ХҮМҮҮС МӨХӨЖ УХААНТАЙ СЭРГЭЛЭН АРЧААТАЙНЬ АМСАЙХАН АМЬДАРДАГ НИЙГЭМ

Avatar

иргэн 2020-09-28 66.181.182.75

Хэдэн хүн ажилтай цалинтай байлгадаг нөгөө муу МАК. МСS ээ ад үзээд нураах гээд тэмцээд байгаа харагддаг юм. Би эдгээр компанид ажилладаггүй ч гэсэн хараад сэтгэл өвддөг юм. Дарга нарт таалагдаагүй том аж ахуйн нэгжээ унагаагаад бүүр аз жаргалын диваажинд очих байхаа Монгол улс.

Avatar

эдийн засагч нараас зөвлөгөө авах хэрэггүй 2020-09-28 192.82.65.180

хүнсний өргөн хэрэглээний бараа борлуулагчид хямраагүй, тиймээс үнийг хатуу тогтоох нь зөв. тэгэхгүй бол цөөн тооны баян хүний төлөө улсаараа ажилладаг нийгэм болж байна.

Avatar

Зочин 2020-09-28 150.129.140.40

Өмнө энэ улстөрчид яах вэ би өөрөө л урьдах ажлаа сайн хийгээд хичээгээд байхад болно гэж боддог байсан маань буруу байсан. Бодлого буруу бол 1000 хичээгээд эргэн тойрон чинь уруудаж чамайг ч мөн боомилж доош нь чангаадаг юм байна гэдгийг ойлгосон.

Avatar

Зочин 2020-09-28 150.129.140.25

МАН Хүрэлсүхийн эдийн засгийн талаар
3 жил төр барих хугацаандаа явуулсан буруу бодлогын үр дүн энэ чинь зах зээлийн нийгэм шүү дээ

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.52

АСЕМ идсэн тарвагадорж нар чингэс самуурай бонд идсэн батүүл гарамгайбаатар фортуна с.эрдэнэ АН-хан 60 тэрбумын ми овогт гэр хорооллын дахин төлөвлөлийн мөнгө идсэн батүүл чулуудай нараас болж дундаж давхарга алга болсон.

Avatar

Хямрал зовлон болох үед баян чинээлэг давхарга улам илүү л баяждаг гэдэг онолын хувьд батлагдсан 2020-09-28 202.131.239.166

Одоо ийм үед манай баячууд л улам их зоолж баяжина даа. Энэ хаа сайгүй л ийм байдаг гэдэг. Төрийн үүрэг их. Шаардлагатай бол үнийн босгыг хэрэглээний сагсанд голлох бүтээгдхүүнд тавьж энэ ченжүүдээ хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Ядахад янз бүрийн ченжүүд нь татвар огт төлөхгүй. Ченжүүдийн татварыг өндөрсгөж, Албан ёсны биржүүдийг нь бодитоор ажиллуулах хэрэгтэй дээ. Яриад л байдаг, огт хийгдэхгүй. Ерөнхий сайд уул нь энэ талын л үг хэлсэндээ. Төр шаардлагатай бол мөлжлөгийг зогсоонодоо

Avatar

Зочин 2020-09-28 202.55.191.130

баячууд биш, хурган дарга нар энэ улсыг самарч байгааг ойлго.

Avatar

uuliin tumur uls 2020-09-28 192.82.69.134

buhuu barildaad tarvagaa ideed aguid amidrtsgaa

Avatar

Зочин 2020-09-28 139.5.217.12

Ugaasaa tegej l maidartsgaaj baigaa bizdee

Avatar

ard 2020-09-28 202.126.89.251

mongold 1 ajiliin bair neegeel zowlongiiin oilgondooo toriin ajiliiig mongo bolgochih gesen b*** doloogchuud ar araasaa orj irendee burhan mini

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.53

Би өмнө нь зөндөө дурьдаж байсан даа. Одоо энэ ипотекийн байр иргэдийн хоолойн дээр тавьсан хутга болно доо. Улсаа ч дампууруулах эх сурвалж болно.

Avatar

Зочин 2020-09-28 203.91.114.244

зээлийн хүүгээ бууруулахгүй бол эхнээсээ байрны зээл ч хэцүүдэж эхэллээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж