Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт болон аравдугаар сарын эхээр нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, аравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгаар, есдүгээр сарын 30-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар, аравдугаар сарын 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2020 оны 10 дугаар сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Булганы зүүн, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж/ОЖД/-аас 1-2°C-аар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол Хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Дундговийн өмнөд хагаст ОЖД – аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж