Ставрополь муж ямааны сүүний үйлдвэрлэлээ тэлж байна | News.MN

Ставрополь муж ямааны сүүний үйлдвэрлэлээ тэлж байна

Ставрополь муж ямааны сүүний үйлдвэрлэлээ тэлж байна

Ставрополь муж ямааны сүүний үйлдвэрлэлээ тэлж байна

ОХУ-ын Ставрополь мужийн Буденный дүүрэгт 150 толгой ямаатай дахин нэг ферм  байгуулагдлаа хэмээн мужийн Хөдөө аж ахуйн яам мэдээллээ. Ставрополь мужид ямааны хэд хэдэн аж ахуйн ажиллаж байгаа бөгөөд эдгээр аж ахуй бүгд Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төрөөс зохих дэмжлэг авч байгаа юм. Ставрополь муж нь ЗХУ-ын үеэс Оросын хонь болон ямааны аж ахуйг дагнан хөгжүүлж ирсэн уламжлалтай.

Өнгөрсөн жил тус мужид ямааны сүүний үйлдвэрлэлийн "Надеждинский" комплексийг байгуулсан нь Оросдоо томд тооцогдож байна. Энд ямааны сүүгээр мөхөөлдөс үйлдвэрлэн Оросын бусад бүс нутаг руу борлуулж байна. Тус комплекс одоогийн байдлаар сардаа 200 мянган ширхэг мөхөөлдөс үйлдвэрлэж байгаа бөгөөд сарын хүчин чадлаа нэг саяд хүргэх зорилт тавьжээ. Анхны ямааны аж ахуй болох “Русь-1” нь ямааны сүүн бяслаг үйлдвэрлэн, Оросын төвийн бүс нутаг болон Алс Дорнод руу экспортолж байна.

2019 онтой харьцуулахад мужийн ямааны тоо толгой 22%, сүүний гаралт 73% хувиар нэмэгдсэн байна. Ставрополь мужийн Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр нийт ямаан сүргийн тоо толгой 35 мянга юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж