UFC: Д.Батгэрэлийн оронд Камерун Элси тулалдана

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

UFC: Д.Батгэрэлийн оронд Камерун Элси тулалдана

UFC: Д.Батгэрэлийн оронд Камерун Элси тулалдана

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо болох UFC-д хүч үзэж буй Монголын анхны тулаанч Д.Батгэрэл дараагийн тулаанаа хийх боломжгүй болжээ. Түүний хувьд ирэх аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал” дээр Америк тулаанч Кайлер Филлипстэй тулалдах байсан ч Монгол улсын агаарын болон автозамын хилүүд хаалттай байгаа учир Абу Дабиг зорих боломжгүй аж.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Д.Батгэрэлийн оронд Камерун Элсиг Кайлер Филлипстэй тулалдуулахаар болсон.

Их Британи гаралтай Камерун Элсийн хувьд өмнө нь UFC холбооноос зохион байгуулсан арга хэмжээ, өдөрлөгүүдэд тулалдаж байгаагүй бөгөөд ирэх аравдугаар сарын 3-ны тулаан түүний UFC холбоонд хийх анхны тулаан байх болно. Тэрбээр одоогийн байдлаар нийтдээ 14 тулаан хийж, 10 ялж, дөрөв ялагдсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж