Их Эе хурлын товыг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Их Эе хурлын товыг дахин хэлэлцэнэ

Их Эе хурлын товыг дахин хэлэлцэнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурлын гишүүдийн ирц бүрэлдээгүй гэж нэр бүхий бөхчүүд ажлын хэсэгт хандсан учир Цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Цэцдийн зөвлөлийн хурал 2020 оны аравдугаар сарын 24-ний бямба гаригийн 11:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд хурлаар Их Эе хурлын товыг хэлэлцэж тогтох ажээ.

Өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлаар үндэсний бөхийн тавдугаар Их Эе хурлыг өнгөрөгч есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулна хэмээн товлож, ажлын хэсэг гарган ажиллаж байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан билээ.

Ээлжит тавдугаар Их Эе хурлыг зохион байгуулах бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж