Шодай анхны түрүүгээ хүртэж, Хошорюү, Ичиножо нар качикоши хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Шодай анхны түрүүгээ хүртэж, Хошорюү, Ичиножо нар качикоши хийлээ

Шодай анхны түрүүгээ хүртэж, Хошорюү, Ичиножо нар качикоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.26) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй билээ.

Хоёр ёкозүнаг эзгүйд зүүн болон барууныг манлайлсан озэки Асанояама болон озэки Такакэйшо нар башёгийн 15 дахь өдөр хоорондоо учраа тааран барилдаж, озэки Такакэйшо башёгийн 12 дахь ялалтаа авсан бол озэки Асанояама таван унаатай башёг өндөрлүүллээ. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ удаагийн Аки башёг найман даваатай качикоши хийн өндөрлүүлэв. Түүний бэртэл сэдэрсэн тул энэ удаагийн башёг дуусгаж чадаагүй юм.

Аки башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байсан хоёр бөх болох сэкивакэ Шодай болон анх удаа макүүчи зиндаанд хүч үзсэн Тобизарү нар сүүлийн өдөр хоорондоо тааран барилдсан. Хэрэв Тобизарү энэхүү барилдаанд давсан бол нэмэлт барилдаан гарах байсан юм. Гэвч өдгөө 28 настай дээд зиндааны туршлагатай сэкивакэ Шодай өрсөлдөгчөө даван 13 даваа, хоёр унаатай болж улмаар анхныхаа макүүчи зиндааны түрүүг хүртсэн юм. Аки башёгийн эхнээс л сайн байсан сэкивакэ Шодай сүүлийн хоёр өдрийн барилдаандаа озэки Асанояама, озэки Такакэйшо нарыг дараалан ялж, сайн байгаагаа харуулсан.

Шодай барилдааны дараа “Тобизарүтай анх удаа тааралдан барилдлаа. Миний хувьд үнэхээр хүнд барилдаан болж өнгөрлөө. Өмнө нь байгаагүйгээр энэ удаагийн башёд сандарлаа. Өнгөрсөн нэг болон долдугаар сарын башёнуудад түрүүлэхэд ойрхон байсан ч бүтэлгүйтээд байсан юм. Тэр л бүтэлгүйтлүүд энэ удаад намайг түрүүлэхэд туслах шиг боллоо” хэмээжээ.

Шодай ирэх башёгаас эхлэн озэки цолтой зодоглох болно.

Монгол бөхчүүдээс Аки башёгийн сүүлийн өдөр Ичиножо Ичинноров жүрёо зиндааны бөх Чиёоноог давж найман даваа, долоон унаатай болон качикоши хийсэн бол Хошорюү Бямбасүрэн Саданоүмиг давж мөн качикоши хийлээ. Харин Тамаваши Мөнх-Оргил Котошоход өвдөг шороодсноор таван даваа, арван унаатай башёг өндөрлүүлжээ.

Гэмтлийн улмаас үлдсэн барилдаануудаа хийх боломжгүй гэж байсан Кирибаяама Лхагвасүрэн эргэн ирж сүүлийн өдрийн барилдаандаа сэкивакэ Митакүэмиг даван есөн даваа, дөрвөн унаатай Акиг башёг өндөрлүүллээ. Тэрбээр гэмтлийн улмаас хоёр өдрийн барилдаанд оролцож чадаагүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж