БНАСАУ: Цогцос хайх нэрээр хил зөрчихөө боль!

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

БНАСАУ: Цогцос хайх нэрээр хил зөрчихөө боль!

БНАСАУ: Цогцос хайх нэрээр хил зөрчихөө боль!

Пёньян БНАСАУ-ын цэргүүдэд буудуулж нас барсан БНСУ-ын иргэний цогцсыг хайх ажил эхлүүлсэн бөгөөд Сөүлийг цогцос хайх нэрээр хил зөрчихөө больж хөлөг онгоцуудаа татахгүй бол дахин ижил хэрэг гарч магадгүй хэмээн анхааруулжээ. БНАСАУ-ын KCNA агентлагийн мэдээлснээр Пёньян өнгөрсөн долоо хоногт умард Солонгосын цэргүүдэд буудуулж нас барсан өмнөдийн дүрвэгчийн цогцсыг хайх нэрээр БНАСАУ-ын эзэмшлийн далайд нэвтэрч буй Сөүлийн үйлдэлд дургүйцэж байгаа аж.

Мөн Пёньяны мэдээлснээс үзвэл Сөүлийн олон усан онгоц энэ сарын 25-наас хойш дээрх шалтгаанаар БНАСАУ-ын эзэмшлийн хэсэгт нэвтэрч байгаа нь хоёр улсын харилцаанд сэв суулгах шалтгаан болж магадгүй гэнэ.

Түүнээс гадна умард Солонгосын зүгээс нас барсан дүрвэгчийн цогцсыг эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн бөгөөд, хэрвээ олдвол сэргээн, ариутгаж нутагт нь илгээхээ амласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж