Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох баг бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.14-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох баг бүрдлээ

Хоёрдугаар сарын 17-20-нд Тайланд улсын Бангкок хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Эрэгтэйчүүдийн дунд 29 дэх, эмэгтэйчүүдийн ангиллаар 19 дэх удаагаа явагдах тус тэмцээнд Монгол Улсын баг дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцох болжээ.

Эрэгтэй:

57 кг Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб/
65 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
70 кг Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/
74 кг Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороo/
86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо/
97 кг Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо/
125 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/

Дасгалжуулагчид: Цэрэнбаатарын Цогтбаяр, Оюунбилэгийн Пүрэвбаатар

Эмэгтэй:

48 кг Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/
53 кг Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/
55 кг Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
58 кг Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/
60 кг Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/
69 кг Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/
75 кг Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо/


Дасгалжуулагчид: Буяндэлгэрийн Батбаяр, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байна.

МЧБХ.Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж