Тайванийг буулгаж авах Хятадын тактик | News.MN

Тайванийг буулгаж авах Хятадын тактик

Тайванийг буулгаж авах Хятадын тактик

Тайванийг буулгаж авах Хятадын тактик

Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис дэх Тайпейн эзэмшлийн Пратас арлын ойролцоо Хятадын армийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт идэвхжсээр байна. Сүүлийн хэдэн сард Хятадын арми тогтмол цэргийн сургуулилт хийх, байлдааны нисэх онгоцоор хилийн зурвас давах зэргээр Тайванийн цэргүүдийг сандаргажээ.

Энэ мэт олон удаагийн жижиг үйлдлээр Бээжин эсрэг талынхаа хүчийг сулруулах, буулгаж авах (war of attrition) дайны тактикийг Тайваньд эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тайванийн нисэх хүчин Хятадын байлдааны онгоцыг хөөх, дагах зэргээр ямар ч нөхцөлд бэлэн байх нь санхүү болон техникийн хувьд дарамт болдог аж. Тайванийн Ерөнхий сайд Су Цэнчан Хятадын эсрэг зөрчил тэмцэлд ямар их мөнгө зарцуулж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Су Цэнчан хэлэхдээ “Коммунистуудын Тайванийг өдөөн хатгах болгонд нисэх онгоцнууд агаарт хөөцөлдөх шаардлагатай болдог. Энэ нь Тайвань төдийгүй Хятадын хувьд ч нэлээд том зардал” хэмээжээ. Тайванийн нисэх хүчнийг байнгын бэлэн байдалд байлгах нь Хятадын гол зорилго хэмээн дипломат эх сурвалж мэдэгджээ. Мөн Хятадын нисэх онгоцууд тогтмол өдөөн хатгалгын нислэг үйлдэх нь Тайванийн хариу үйлдэл үзүүлэх цагийг бууруулах зорилготой аж.

Бээжин нь Тайванийг Хятадын нэг муж гэж үздэг бөгөөд ардчилсан арлыг хяналтдаа авахын тулд цэргийн хүч ашиглах боломжтой гэдгээ үргэлж илэрхийлдэг. Хятадын дарга асан Зянь Земин Япон улс Тайванийг эзэлснээс 100 жилийн дараа буюу 1995 онд “Тайванийн арлыг эх газрын Хятадтай нэгдэхийг харах нь бүх Хятадын ард түмний ариун дээд зорилго юм” хэмээн хэлж байжээ. Тэгвэл Хятад улс сэргэн мандаж, хүчирхэгжихийн тулд Тайванийг нэгтгэх зайлшгүй шаардлагатайг төрийн тэргүүн Ши Жиньпин 2020 оны Шинэ оны мэндчилгээндээ дурдсан юм.

Нөгөө талд тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр 1949 оноос хойш хүчин чармайлт гаргаж байна. Тайваньчууд 23 сая хүний эрх чөлөө, ардчиллыг хүндэтгэн үзэхийг Хятадын эрх баригчдаас шаарддаг. Ойрын жилүүдэд Хятад-Тайванийн зөрчил улам бүр хурцдаж, Цай Ин Вэн “нэг улс хоёр тогтолцоо” гэсэн системийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн байр сууриа хамгаалж байгаа юм. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингвен амралтын өдрүүдээр нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх засварын баазад зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Тайванийн өмнөд хэсгийн Ганшан дахь засварын баазад зочлохдоо Цай Ингвен “F-16” сөнөөгч болон бусад байлдааны нисэх онгоцууд дээд хүчин чадлаараа ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлж байгаад хяналт тавьжээ. Тайванийн армийн “AIDC F-CK-1” байлдааны хөлгийн нэг жижиг эд анги л гэхэд 13 мянган ам.долларын өртөгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. Үүнээс дүгнэвэл Тайвань нь армийн зэвсэглэлээ сайжруулах, цэргийн хүчээ зузаатгахад ямар их мөнгө зарж байгааг таамаглаж болно. Тайвань нь өнгөрсөн 2019 онд АНУ-аас “F-16” байлдааны онгоц авах найман тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Ингэснээр Тайвань нь 200 гаруй байлдааны нисэх онгоцтой болж Ази дахь “F-16”-гийн хамгийн том флот болжээ.

Тайваны арал Хятадын зүүн өмнөд эргээс холгүй, эх газраас 160 км-ийн зайтай, Номхон дөлгөөн далайн баруун хэсэгт орших арал. Хятад улсаас Европ, Африк, Өмнөд Ази, Австралитай усан замаар харилцахад Тайванийн хоолойгоор заавал дайран өнгөрдөг. Байгалийн баялаг ихтэй, нүүрс, байгалийн хий, алт, төмрийн хүдэр, мөнгөний орд уурхайтай, ус, ой мод, загасны аж ахуй хөгжсөн. Тайванийн нийт газар нутгийн 24 хувь нь газар тариалан эрхлэхэд тохирох шимтэй хөрстэй, дулаан уур амьсгалтай тул жилд 2-3 удаа ургац хурааж авдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-28 122.201.24.214

Монголыг тусгаар улс гэж бүрэн хүлээн зөвшөөрдөг Том Хитадыг нь үзэн ядаад байх мөртөө Монгол улсыг Хитадын нэг хэсэг гэж албан ёсоор үздэг Тайваны Хитад ыг шүтээд сүйд болоод байгаа хүмүүсийг юу гэж ойлгомоор юм бэ? Тусгаар тогтнолоосоо татгалзаад шууд Тайваны Хитадын нэг хэсэг болохыг хүсээд бн гэсэн үг үү?

Avatar

Зочин 2020-09-28 202.21.108.242

Хятадууд ч аюултай л даа. Гэхдээ үүнийг мэдээлсэн Рейтерсийн эх орон болон нэг хэлтэй улсууд бүр ч аюултай паразитууд л даа.

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.18

Хурдан нийлвэл дайн,аажимдаа нийлбэл ард түмэнүүд хохирохгүй.ийм л ялгаатай.нийлэх л цаг хугацааны асуудал тайван бол хятадын салшгүй нэг хэсэг.тайваныг хятад биш гэж хэн ч хэлэхгүй.содонгос ч ялгаагүй .эд нэг үндэстэн .герман шиг.

Avatar

хүн 2020-09-28 202.55.188.81

дураараа хуцаж ѳгдѳг гѳлѳг юмаа чи

Avatar

зочин 2020-09-28 49.0.218.118

чи гамингийн үр садыг юунд ѳмѳѳрч тэнэгтэв?

Avatar

Зочин 2020-09-28 122.201.21.18

Тайван бол хятад улсын нэг арал.үүнийг хэн ч үгүйсгэхгүй.ганцхан тэнд бгаа 28 сая хятадууд тэнд ардчилсан нийгэм байгуулж чөлөөт амьдралаар л амьдарч бгаа хүмүүс.эх газрын хятадын төрөөс ялгаатай нь энэ..аяндаа ямар нэг байдлаар нийлнэ.гэхдээ цаг хугацаны асуудал.нийлэхдээ хурдан нийлнэ гэвэл дайн .удаандаа нийлнэ гэвэл ард түмэн хохирохгүй ийм ялгаа

Avatar

Зочин 2020-09-28 64.119.22.66

өвөр монгол тува халимаг буриадаа монголдоо нэгдэхийг нь харах монголын ард түмний ариун дээд зорилго юм

Avatar

Zochin 2020-09-28 126.152.233.247

Uhsenii chin zorilgo hazgai heltei e****z hurliizuudar duurgeh gee yu 3 say irgedee yay gej baij

Avatar

ok 2020-09-28 103.57.92.235

21-р зуун хятадын зуун биш, хятадын сүйрэл болох юм байнадээ, ийм заваан хавь ойрынхоныгоо тайван амгалан байлгадаггүй учраас манай монголын хаадад арчуулж байсан байгаа шдээ, ер нь монголчууд минь доороо бодолтой дотроо суурьтай байж, хүн амаараа эр эмгүй цэргийн алба хаахгүй бол болохоо байж дээ

Avatar

Зочин 2020-09-28 66.181.161.90

ганц алхаад л хил даваад ороод ирэхнээ

Avatar

Зочин 2020-09-28 203.91.115.52

Оросоос дуунаас хурдан цөмийн з****г авах хэрэгтэй манайх

Avatar

Зочин 2020-09-28 202.126.88.56

Тайвань дандаа өрөвдүүлдэг, гэхдээ Монгол оюутнуудын мөнгийг тэтгэлэг нэрээр саадаг газар

Avatar

ХЯТАД 2020-09-28 207.244.71.79

ЭНЭ ХЯТАДУУДАД НЭГ Л МУУХАЙ ЗУРШИЛ БАЙНА БУСДЫН ЮМЫГ ӨӨРИИХ МЭТ СЭТГЭН ХҮНИЙ ОЛНООР ТҮРЭМГИЙЛЭН АВАХ ШУНАЛЫН ХҮСЭЛТЭЙ …ДЭЛХИЙГ Ч БАЙСАН АВАХ ХҮСЭЛТЭЙ ХАХА..ТЭГЭЭД ДАРААН НЬ ЯАХЫГ БҮҮ МЭД ..БҮГДЭНГИЙХ НЬ ХӨЛД ГАВ ЗҮҮХ ЮМ БОЛОВ УУ ХАХА ИЙМ ХҮСЭЛТЭЙ ЮМ ШИГ ГАЛЗУУРАХ ЮМ ДАА…

Avatar

Төмөр 2020-09-28 66.181.161.71

Монгол улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хүлээн зөвшөөрөөгүй ганц улс нь Тайвань. Учир нь Монгол гэж улс байхгүй, түүх нь Тайваньд байдаг хэмээж байсан түүхтэй. Харин хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс нь Хойд Солонгос байлаа.

Avatar

Зочин 2020-09-28 202.131.234.194

Тайван бол хамгийн хөгийн гарууд Манж гүрнээс хойш Монгол бол манай алдагдсан газар нутаг хэмээн донгосч их газрын хятадыг өдөн турхирагч Хятадын бодлогыг өөрөөсөө зайлуулах гэсэн өчүүхэн бодлого баригч гамингын үлдэгдэлүүд. манайхан тайван руу хүүхдээ явуулаад байгааг ойлгохгүй байгаа шүү, Тайванд Монголын асуудлыг эрхлэх газар байдаг гэж сонссон тиймээс эх орон ч байх сэтгэлгээ суугаагүй манай олон оюутан залуусыг яаж мунхруулж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх даа

Avatar

Зочин 2020-09-28 66.181.168.81

F16-г хазайлгах онгоц хятадад байхгүй ээ орос эсвэл оросыг дурайлгаж хийсэн хулхи онгоцнуудын хажууд тайваны нисэх хүчин бол шонхор шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-28 202.179.24.21

ЭЭ БАС ТЭГЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ БАЙХАА. ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ХЯТАДЫН ХОВО НОРДУУД САЙН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА. ЕР НЬ ЦААДУУЛ ЧИНЬ ТЕХНИК ХИЙЖ СУРСАН.

Avatar

Зочин 2020-09-28 192.82.68.183

Тэгэлгүй дээ

Avatar

Зочин 2020-09-28 192.82.68.183

Тайвань манай улсыг дэмждэг их ч тусламж үзүүлдэг. Тайпэйд сурдаг оюутнууд ёстой башийдаг зарим нь стипендээ хуримтлуулаад монголдоо ирж машин авч байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-28 202.55.188.94

эх хятадаас зугтаасан хятадууд 1949 онд очиж байгуулсан ТАЙВАНЬ улс руу 1950-1982 онд хятадын 52 нисгэгч онгоцтойгоо зугтааж очисон байдаг. тайваньчууд нисэж очисон нисэгчийн жинг 4 т хувааж , мөн авч очисон онгоцыг нь үнэлж 12-36 кг цул алтаар урамшуулж , шагнадаг байв .

одоо тэр их эрч хүч нь барагдан буурчээ.

ер нь тэгээд ч мөнхөд байдаг зүйл гэж үгүй

Avatar

Зочин 2020-09-28 192.82.75.222

Тайван улс дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар улс болно. Бас хятадын задралын дараа үүссэн олон жижиг улсуудын хямрал, ядууралд халамж дэмжлэг үзүүлдэг, зам мөрийг заан чиглүүлдэг нөлөө бүхий үүрэг хойшид гүйцэтгэнэ. Харин улаан луу, мангас хятадыг хамуутай бор даагатай нусгай бондгор хүү номхотгон дарж, бүх толгойг нь бөндийлгөнө….

Avatar

Зочин 2020-09-28 192.82.68.183

Тэгнэ тэр цагт Монгол улс яах гэж хар Бээжингийн амаар хөөрхий монголчуудаа шоронд хийж байваа гэж амаа барьсан ч хожимдсон байх бий вий

Avatar

fotog xarna yy,xaraltgyi tsagiin garz, OC trashaa zailuul 2020-09-28 130.253.28.10

yahoo deer tsag yrsen yum bicheed ballist

Avatar

ХЭХЭ 2020-09-28 103.57.94.66

Хятад, Орос хоёр дэлхийн нэг номерийн аюул болжээ

Avatar

Зочин 2020-09-28 64.119.27.130

Хятадын зэвсэглэлээр хөөцөлдөх бодлого нь аажмаар түрэмгий шинжтэй, илт дайнд бэлдэж байгаа мэт боллоо. Монголын ардын арми, хилийн цэргийн бэлэн байдал сайжруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-28 150.129.141.142

Гол нь сайжруулаад нэмэргүй. Тэгж мөнгө үрэхийн оронд олны эндэрт гарч оюун бодлоороо улсаа цэцэглүүлж ирээдүйн хятадын парамтаас гарах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-28 202.179.21.233

tenegt

Avatar

Зочин 2020-09-28 103.229.178.10

haha teneg baagii we mongol bol saijruulaad saijruulaad yvahgui yhaw suuliin ueiin tank pujin etserguutesgch baildaanii ongots avah n zuv l duu daan ch mongold suuliin ueiin technik-t ajilah bolovson huchin baihgui ter untei technikuudiig archilah chadal ch bhgu mongol bol suirsen oron

Avatar

Зочин 2020-09-28 202.55.188.81

хуцдаг луухаан бэ. Монголын зэр з****г одоо ямар болсонг чи харж чадалгүй үхнэ биз

Avatar

Zochin 2020-09-28 126.152.233.247

Unen shde yund n egduutseew udahgui hyatadad ezlegdej uuusna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж