Монголын биатлончид Беларусийн АШТ-д амжилттай оролцжээ | News.MN

Монголын биатлончид Беларусийн АШТ-д амжилттай оролцжээ

Монголын биатлончид Беларусийн АШТ-д амжилттай оролцжээ

Монголын биатлончид Беларусийн АШТ-д амжилттай оролцжээ

Монгол Улсын биатлончид Беларусь улсын биатлоны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгч, амжилттай оролцлоо. Тус улсын Минскийн ойролцоох “Раубичи” олимпын төвд  тэмцээнийг зохион байгуулж, Өнөөдөр /2020.09.27/ дүнгээ гаргажээ.

Тодруулбал, Монголын шигшээ багийн эрэгтэй 10 км спринт гараанд Спортын мастер Ц.Адьяажаргал 10 дугаар байр, Э.Энхсайхан ес, эмэгтэй 7.5 км спринт гараанд Спортын мастер Т.Ариунболд найм, Д.Энхчимэг 14, М.Должинсүрэн 12 дугаар байранд оржээ.

“Энэ тэмцээн манай багийн хувьд формоо хянах чухал тэмцээн байлаа. "Covid19"-оос болж оройтож бэлтгэлдээ орсон ч Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Поповийн дүгнэлтээр дажгүй сайн үнэлэмж авсан” гэдгийг баг, тамирчид дуулгалаа. Беларусийн бүх шилдгүүд оролцох тус тэмцээнд Монголын шигшээ баг, ОХУ-ын тамирчид оролцсон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж