Ирландын “Дэлчгэр шар” хочит, холимог тулааны супер од Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч тодорчээ. Тэрбээр ирэх оны эхээр Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяотой тулалдахаар бэлтгэлдээ гарсан байна. Албаныхны мэдээлснээр алдарт тамирчдын сүүлчийн тулаан коронавирусийн эсрэг тэмцэж буй Филиппиний тэмцлийн төлөө зохион байгуулагдах бөгөөд орлогын ихэнх хувийг хандивлах аж. Харин МакГрегор хэлэхдээ тэдний тулаан Ойрхи-Дорнодод болно хэмээсэн юм. Өдгөө 32 настай Мак Грегор өнгөрсөн зургадугаар сард гурав дахь удаагаа зодог тайлж буйгаа зарласан ч шийдвэрээ өөрчилжээ. Тэрбээр анх 2016 оны дөрөвдүгээр сард ширэн бээлийгээ тайлж буйгаа мэдэгджээ.
Түүний өрсөлдөгч Мэнни Пакьяо нь Филиппиний сенатын гишүүн, улсынхаа хагас мэргэжлийн лигийн багт зүтгэж явсан, одоо бол багийн эзэн, нэртэй тулаанч, дуучин гээд олон талт авьяастай. Өдгөө 41 настай филиппин эр 45 нас хүртлээ тулаанаа үргэлжлүүлэх хүсэлтэй хэмээсэн. Үүнийхээ дараа тэр NBA-гийн аль нэг багийн эзэн болохыг хүсэж байгаа юм. "Форбес" сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Мэнни мэргэжлийн боксоор багадаа 500 гаруй сая ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: Aljazeera