Энэтхэг коронавирусийн вакциныг бүх хүн төрөлхтөнд хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг коронавирусийн вакциныг бүх хүн төрөлхтөнд хүртээнэ

Энэтхэг коронавирусийн вакциныг бүх хүн төрөлхтөнд хүртээнэ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди шинэ коронавирусийн халдварт өвчний эсрэг вакциныг бүх хүн төрөлхтөнд хүрэлцэх хэмжээнд үйлдвэрлэн тараахаа мэдэгджэээ. Энэтхэг улс нь дэлхий дээрх вакцин үйлдвэрлэгч хамгийн том орон юм. Энэтхэг улсад коронавирусийн халдвараар 5.9 сая хүн өвчилж, 93 мянга гаруй хүн нас барснаар дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.

Нарендра Модийн хэлснээр Энэтхэгт гурван вакцины клиникийн туршилт үргэлжилж байгаа аж. Түүнчлэн олон улсад вакцин тээвэрлэн хүргэх, хадгалах гинжин хэлхээнд Энэтхэг улс туслахаа мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Ерөнхий ассамблейн 75 жилийн ойн хуралд хэлсэн үгэндээ дэлхий дахинд вакцинжуулалтын хүртээмж, шударга өрсөлдөөн хамгийн анхаарал татсан асуудал болсныг онцолсон. Мөн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хэлэхдээ вакциныг түрүүлж гарган авсан улс бусадтайгаа хуваалцах ёстой хэмээжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж