Ван И аравдугаар сарын эхээр Японд айлчилна | News.MN

Ван И аравдугаар сарын эхээр Японд айлчилна

Ван И аравдугаар сарын эхээр Японд айлчилна

Ван И аравдугаар сарын эхээр Японд айлчилна

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирэх аравдугаар сарын эхээр Япон улсад айлчлах талаар Токио өнөөдөр (2020.9.27) мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ван И айлчлалынхаа үеэр Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги болон шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга нартай уулзалт хийх гэнэ.

Үүнээс өмнө Баасан гаригт (2020.9.25) Хятадын дарга Ши Жиньпин утсаар Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай ярьж, бүс нутаг болон олон улсын асуудалд өндөр түвшний харилцаа холбоог идэвхжүүлэхээр тохиролцсон аж.

Ёшихидэ Сүга энэ долоо хоногийн эхээр Абэ Шинзог залгамжлан Японы Ерөнхий сайдын албан тушаалд очсон юм. АНУ, Хятадын харилцаа муудаж, цар тахлын гамшиг эдийн засгийг унагаасан энэ нөхцөлд Ёшихидэ Сүга Японы Засгийн газрыг тэргүүлэхээр болов. Түүнчлэн Япон нь Зүүг Хятадын тэнгис дэх бүлэг арлыг эзэмшилдээ авахаар Хятадтай маргаантай бөгөөд бүс нутаг дахь Бээжингийн цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаад санаа чилээж байна.

Нөгөө талд Ёшихидэ Сүга ирэх аравдугаар сарын эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпёог Токио хотноо уулзахаар  төлөвлөжээ. Майк Помпёо нь Токиод Австрали, Энэтхэг, Японы талуудтай уулзалт хийнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-27 59.153.115.175

HEND HAMAATAIN

Avatar

Зочин 2020-09-27 113.198.137.165

Юу вэ, энэ news.mn чинь Хятадын мэдээний сайт болчихоо юу даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж