"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 2019 оны ногдол ашиг 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн. Одоогийн байдлаар 1.8 сая иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа авсан гэдгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлсэн юм.
Нэн тэргүүнд нэг сая 170 мянган иргэн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа баталгаажуулж өгсөн 7000 иргэний мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцсан гэдэг мэдээллийг өгч байсан билээ.
Хувьцааны ногдол ашиг бэлэн байгаа учраас иргэдийн мэдээллийг явуулж, Монголбанкаар дамжин арилжааны банкуудаар иргэдийн дансанд шилжүүлж буй. Ирэх долоо хоногт арилжааны банкны дансаа баталгаажуулсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг шилжүүлэх ажил үргэлжлэхийг албаныхан мэдээллээ.
Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой. Үүнд:
- 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй байгаа иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой.
- 158989тусгай дугаар руу регистрийн дугаар/РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.
- Данс нээлгэсэн үнэт цаасны компанийн цахим хуудаст нэвтэрч, онлайнаар арилжааны банкны дансаа баталгаажуулж болно.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ