Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулна

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулна

Монголд жил бүрийн тав, аравдугаар сард дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулахыг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам Улирлын томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөөд байна. Томуугийн вакцинд аймгийн төвийн цэцэрлэгийн 2-5 хүртэлх насны хүүхдүүд, нийслэл дэх зургаан сартайгаас есөн настай хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын төв болон сургууль дээр байгуулсан дархлаажуулалтын түр цэг дээр зохион байгуулна. Эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багшид мэдээлэл өгч, вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудастай танилцаж, баталгаажуулна. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, багш нарт мэдээлж, вакцин хийх хугацааг хойшлуулна.

Мөн ахмад настан, архаг хууч өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд харьяа дүүргийн эрүүл мэндийн  төв дээр очиж, дархлаажуулалтад хамрагдах юм. Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдүүдэд хоёр удаагийн тунг нэг сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны болон насанд хүрэгчдийг нэг удаа дархлаажуулна. Энэ үеэр заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдэд вакциныг нөхөн хийнэ” гэдгийг хэлж байв.

Томуугийн тархвар судлалын 38 дахь долоо хоногийн судалгаагаар улсын хэмжээнд амбулаториар нийт 165.700 хүн үйлчлүүлсний 4.1 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулбал, 0.2 хувиар бага, сүүлийн гурван жилийн дунджаас 0.4 хувиар нэмэгдсэн  байна.

Нийт 0-16 хүртэлх насны 1312 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүний 20.5 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна. Хүн амын дунд риновирус эргэлтэд байна. Томуугаар өвчилж буй хүмүүсийн 89.8 хувийг 15 нас хүртэлх хүүхэд эзэлж байна. Үүний 66.4 хувь нь дөрөв хүртэлх насны өвчлөл эзэлж байна.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж