"Хийморь" уран сайхны кино зургаа дахь шагналаа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

"Хийморь" уран сайхны кино зургаа дахь шагналаа хүртлээ

"Хийморь" уран сайхны кино зургаа дахь шагналаа хүртлээ

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ.

Тодруулбал, АНУ-д  зохион байгуулсан  “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. "Хийморь" уран сайхны кино өмнө нь тус наадмаас “Олон улсын шилдэг кино” медаль хүртсэн бол наадмын сүүлчийн өдөр дахин нэг шагнал хүртэж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг. Мөн олон улсын "Алтан бөмбөрцөг" кино фестивальд шалгарч байсан.

Энэ талаар найруулагч Г.Эрдэнэбилэг ярихдаа "Хийморь" уран сайхны кино одоогоор найм дахь олон улсын кино наадамд амжилттай оролцож байгаа бөгөөд одоогоор зургаа дахь шагналаа хүртлээ" гэсэн юм.

Дашрамд, тус уран сайхны кино нь 2019 онд Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж