Сөүл, Пёньянтай хамтран мөрдлөг явуулах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Сөүл, Пёньянтай хамтран мөрдлөг явуулах санал тавьжээ

Сөүл, Пёньянтай хамтран мөрдлөг явуулах санал тавьжээ

Хойд Солонгост учир битүүлгээр амь үрэгдсэн БНСУ-ын төрийн албан хаагчийн үхлийг мөрдөн шалгах ажиллагааг хамтарсан баг гарган зохион байгуулах саналыг Сөүл гаргажээ. Өмнөд Солонгосын Ёнпёндо арлын ойролцоо завьт эргүүл хийж явсан 47 настай эрэгтэй учир битүүлэг шалтгаанаар БНАСАУ-ын хил дээр харуулуудад буудуулж нас барсан юм.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын цэргүүд түүнийг буудаж хөнөөснийхөө дараа цогцсыг нь шатаасан гэж эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ хэрэгт албан ёсоор уучлал хүссэн юм. Тэрбээр хилийн харуулууд нь БНСУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн нь үнэн боловч цогцсыг нь олоогүй. Харин коронавирусийн халдвараас сэргийлэн завийг нь шатаасан хэмээн тайлбарлажээ. Харин Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намаас Ким Жон Уны уучлал хүссэн мэдэгдэл чин сэтгэлийнх биш хэмээн мэдэгдэж, энэ хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргахыг шаарджээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын эргийн харуулынхан Баасан гаригт хохирогчийн цогцсыг хайн тэнгист ажиллагаа явуулсан аж.

Өмнөд Солонгосын ард иргэдийн дунд төрийн албан хаагчийн үхэл ихээхэн маргаан дэгдээж, шүүмжлэл дагуулах болсноор Хөх ордноос энэ хэргийг цаашид мөрдөн шалгана хэмээн мэдэгджээ. Өмнө нь Өмнөд Солонгосын Засгийн газраас хохирогчийг БНАСАУ-д урвахыг оролдсон гэж мэдээлснийг ар гэрийнхэн нь үгүйсгэжээ.

Эх сурвалж: NBC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж