Баянгол дүүргийн 13 дугаар хороо буюу “Өргөө” кино театрын гудамжийг маргааш өглөө нээхээр төлөвлөжээ. Уг хэсгийн зам засварын ажлыг аравдугаар сарын 2-нд нээх гэрээтэй ч энэ хэсгийн авто замын ачааллыг тооцоолон, маргааш өглөө /2020.09.28/ 08.00 цагт нээхээр ажиллаж байна.
Маргааш өглөө авто замыг нээсэн ч явган хүний зам, тэмдэг, тэмдэглэлийг хийхээр ажиллахыг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Мөн энэ өдрүүдэд Налайхын чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл хийх үеэр“Налайх чиглэлийн 20.9 км авто замын барилгын ажлаас эхний ээлжинд Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх 1.7 км замын ажлыг хийж, нээх, хаах хугацааг мэдээлсэн. Дараагаар нь “Оргил” худалдааны уулзвараас цааш Тэрэлж рүү салдаг хэсэгт тунелиэр гарч буй 2.5 км замын барилгын ажил эхэлсэн. Маргааш өглөөний 07.00 цагаас Налайхын замын зорчих арын хэсгийн өнгө хучилтыг хийж эхэлнэ. Энэ ажилтай холбоотойгоор замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаана.
Налайхын замын бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилчдын тусгаарлалтын хугацаа дуусч, ажлаа эхлүүлж байна. Иргэд хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг хүсье. Одоо авто замын өнгө хучилтын ажил, дугуйн зам, явган замын ажлуудыг хийнэ. Цаг агаар хүйтрэхээс өмнө өдөр, шөнөгүй хоёр ээлжээр ажиллахаар болсон.
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг “Налайхын авто замыг хаах үед эхний ээлжинд есдүгээр сарын 23-25-нд Чойр руу салдаг гурван замын уулзвараас “Оргил” худалдааны төв рүү хоёр хоног хаана. Дараагаар нь Хонхороос есдүгээр сарын 25-28-ныг хүртэл хаах бол “Ургах наран” хорооллоос есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хаана. Мөн “МТ” шатахуун түгээх станцаас буцаж эргэх уулзварыг аравдугаар сарын 1-4-нийг хүртэл хаах бол сүүлд Улаанбаатар руу орж ирэх хэсгийн замыг аравдугаар сарын 4- 8-ныг хүртэл түр хаана. Хотоос ирж, гарч байгаа хөдөлгөөнийг давхар нэвтрүүлнэ. Нийт бүтээн байгуулалтын ажлыг 15 хоногт багтаан хийнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ