Саран дээрх хортой цацрагийн хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Саран дээрх хортой цацрагийн хэмжээ нэмэгджээ

Саран дээрх хортой цацрагийн хэмжээ нэмэгджээ

Сарны хамгийн алслагдмал хэсэгт газардсан Хятадын газардагч төхөөрөмж гадаргуугийн хэмжилтийн мэдээллээ илгээж эхэлжээ. Хятад, Германы хамтарсан багийн “Чанг-Э 4” төхөөрөмжийн илгээсэн мэдээллээс харвал саран дээрх хортой цацрагийн хэмжээ 2-3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд саран дээр судалгаа, шинжилгээ явуулах сансрын нисэгчдэд илүү зузаан, бат бөх хувцас, хамгаалалтын хэрэгсэл шаардлагатай болжээ хэмээн Германы сансар судлалын агентлагийн физикч Томас Бергер мэдэгджээ. Саран дээр ажиллах сансрын нисэгчид дэлхийтэй харьцуулбал, 200-1000 дахин их цацрагийн хортой нөхцөлтэй нүүр тулах гэнэ. Цацрагийн хор нь сансрын нисэгчдэд эн тэргүүнд хорт хавдар өвчнийг үүсгэх аюултай аж.

АНУ-ын Цагаан ордны заавраар сансар судлалын “NASA” агентлаг нь 2024 оноос саран дээр сансрын нисэгчдээ байршуулж, 2030-аад оноос Ангараг гариг дээр бааз байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж