Ховдын нэг тохиолдол батлагдаж, Хэнтийнх сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Ховдын нэг тохиолдол батлагдаж, Хэнтийнх сөрөг гарчээ

Ховдын нэг тохиолдол батлагдаж, Хэнтийнх сөрөг гарчээ

Ховд аймгийн Алтай суманд болон Хэнтий аймагт есдүгээр сарын 24-нд тарваган тахлын нэг, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Алтай суманд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй халуурч, булчирхай нь томрох шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан байна. Түүнийг сумын эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авчээ. Мөн Хэнтий аймагт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг шалгахад шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ЗӨСҮТ-өөс мэдээлсэн.

Сорьцын шинжилгээний хариу гартал Ховд аймгийн Алтай сум, Хэнтий аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийг орон нутгийн удирдлагаас мэдээллээ.

Тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэй энэ сарын 19-нд нөхрийнхөө агнаж өвчсөн тарваганы махыг чанаж идсэн өгүүлэмжтэй. Өчигдөр орой бие нь өвдөж эмнэлэгт хандсан. Өвчтөнд тарваган тахлын үндсэн дөрвөн шинж тэмдэг илэрсэн нь мөн гэдгийг бас баталж байгаа юм.

Эхний ээлжинд өвчтөнтэй хамт байсан ойрын хавьтлын 19 хүнийг илрүүлж тусгаарлаад байна. Эдгээр хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх гэнэ. Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэйн нөхрийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар тарваган тахлын нийт сэжигтэй 22 тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн амь насаа алдсан юм. ЗӨСҮТ-өөс иргэдэд тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй, мах, эд эрхтэнийг түүхийгээр нь идэхгүй байхыг сануулсаар байгаа юм. Гэвч тарвага агнаж идсэн зөрчил бүртгэгдсээр байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж