Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлснээр Өнөөдөр (2020.9.27) ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-нд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрсэн. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна.
Монгол Улсад коронавирусын анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр илэрсэн. Тодруулбал , Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-д ажилладаг Франц улсын иргэн байв. Тэрбээр ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн.
ЭМЯ