Монгол бүсгүй Холливудын “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Түүнийг Бямбадоржийн Хандсүрэн гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоо АНУ-д ажиллаж, амьдардаг ажээ. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд тоглосон байна.
Б.Хандсүрэн нь Хүүхэд залуучуудын театрын нэр дээр жүжигчний мэргэжлээр Украины Харьков хотод суралцсан байна. Тэрбээр АНУ-ыг зорихоосоо өмнө СУИС-д багшаар ажиллаж байсан гэнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ