Иракийн Гадаад хэргийн сайд Фауд Хуссейн өчигдөр (2020.9.26) Тегеранд айчилжээ. Энэ нь түүний Иракт хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Зариф болон Ерөнхийлөгч Хассан Роухани нартай уулзалт хийсэн аж.
Иран нь хөрш Иракийг 2018 оноос дахин сэргээсэн АНУ-ын хоригоос зайлсхийх гол чиглэл гэж харж буй. Тухайлбал, Иранаас өнгөрсөн онд хөрш Ирак руу 9 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Улмаар экспортын хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхийг хоёр орон зорьж байна. Үүний зэрэгцээ цар тахлаас өмнө Ираны таван сая мөргөлч Иракт жил бүр зочлон мөргөл үйлддэг байна.
Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Зариф Багдад хотноо айлчилж, Иракийн Гадаад хэргийн сайд Фауд Хуссейн болон Ерөнхий сайд Мустафа аль-Кадхими нартай уулзжээ. Хоёр орны харилцаа өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын нисгэгчгүй онгоц Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генералыг Иракт хөнөөснөөс хойш тааламжгүй байгаа юм. Хариуд нь Ираны талаас Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу хэд хэдэн удаа галласан. АНУ, Ираны зөрчилдөөн нь Ойрхи-Дорнодод өөр нэгэн дайныг эхлүүлэх шахсан.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ