Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ | News.MN

Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Украины армийн Антонов АН-26 нисэх онгоц Баасан гаригийн орой (2020.9.25) сургуулилтын үеэр осолдсоноор 26 сонсогч амь үрэгдэж, нэг хүн амьд үлджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ослоос амьд гарсан цор ганц сонсогчийг баатар хэмээн өргөмжилж, амиа алдсан бусад хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Осол Украины зүүн хойд хэсгийн Харькив хотод болжээ. Нисэх онгоцонд нисэх хүчний долоон офицер,  Үндэсний агаарын тээврийн их сургуулийн 19-22 насны 20 сонсогч зорчиж явсан аж. Нисэх онгоц Чугуйв цэргийн баазаас холгүй орших хурдны зам дээр газардахдаа шатсан аж.

ослоос амьд үлдсэн сонсогч

Мөрдөн шалгах албаныхан ослыг техникийн доголдол, хүний буруутай үйл ажиллагаа, засвар муу хийгдсэн зэрэг олон шалтгаанаас болсон гэж урьдчилан дүгнэж байна. Нисэх онгоц нь 1977 онд үйлдвэрлэсэн ба сүүлийн гурван жил завсар үйлчилгээ хийгдээгүй гэж албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: CBS news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-27 182.160.39.44

Ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2020-09-27 107.77.173.15

Хайран сайхан залуус хүүхдүүд.Үнэхээр харамсалтай.Амиа алдагсдын ар гэр,аав ээжүүдэд,Украины ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье!

Avatar

Зочин 2020-09-27 158.69.35.227

уаз-469 гэсэн үг шүү дээ оросын онгоцууд

Avatar

Зочин 2020-09-27 103.57.93.168

АЗТАЙ ЗАЛУУ ГЭВЭЛ ҮНЭНД ОЙР ЮМ. БААТАР Ч АРАЙ ХУДЛАА

Avatar

ХЭХЭ 2020-09-27 103.57.94.66

үгээр үг хийхээ больж үз

Avatar

Зочин 2020-09-27 59.153.113.49

Малан аланбомбоо минь. Сургуулилтын үеэр гэсэн байгаа биз дээ. Авто зам дээр буух эрэлхэг туршилт хийж байгаад эрэлхэгээр үрэгдсэн хүмүүсээс амьд гарсан цорын ганц баатар. Чам шиг бооовоо саагаад гэртээ тачаадан суусан биш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж