Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Украины АН-26 онгоцны ослоос ганц хүн амьд гарчээ

Украины армийн Антонов АН-26 нисэх онгоц Баасан гаригийн орой (2020.9.25) сургуулилтын үеэр осолдсоноор 26 сонсогч амь үрэгдэж, нэг хүн амьд үлджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ослоос амьд гарсан цор ганц сонсогчийг баатар хэмээн өргөмжилж, амиа алдсан бусад хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Осол Украины зүүн хойд хэсгийн Харькив хотод болжээ. Нисэх онгоцонд нисэх хүчний долоон офицер,  Үндэсний агаарын тээврийн их сургуулийн 19-22 насны 20 сонсогч зорчиж явсан аж. Нисэх онгоц Чугуйв цэргийн баазаас холгүй орших хурдны зам дээр газардахдаа шатсан аж.

ослоос амьд үлдсэн сонсогч

Мөрдөн шалгах албаныхан ослыг техникийн доголдол, хүний буруутай үйл ажиллагаа, засвар муу хийгдсэн зэрэг олон шалтгаанаас болсон гэж урьдчилан дүгнэж байна. Нисэх онгоц нь 1977 онд үйлдвэрлэсэн ба сүүлийн гурван жил завсар үйлчилгээ хийгдээгүй гэж албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: CBS news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж