Болливудын од Дипика хар тамхины хэргээр байцаагджээ | News.MN

Болливудын од Дипика хар тамхины хэргээр байцаагджээ

Болливудын од Дипика хар тамхины хэргээр байцаагджээ

Болливудын од Дипика хар тамхины хэргээр байцаагджээ

Болливудын од Дипика Падуконе Энэтхэгийн цагдаагийн газрын  хар тамхитай тэмцэх албанд байцаалт өгчээ. Дипика Падуконе өчигдөр Мумбай хотноо зургаан цагийн турш байцаалт өгчээ.

Тэрбээр жүжигчин Сушант Синх Ражпутын үхэлтэй холбоотой хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Түүнээс гадна өөр зургаан хүн энэ хэрэгт холбогджээ. Энэ сарын эхээр Ражпутын найз охин Риа Чакраборти түүнд сэтгэцэд нөлөөлөх бодис худалдан авч өгсөн хэргээр баривчлагдсан байв. Энэ хэрэг нь Энэтхэгт том дуулиан дэгдээж, олон нийтийн анхаарлыг татаад буй.

34 настай Сушант Синх Ражпут нь өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Мумбай хотын гэртээ нас барсан юм. Тухайн үед цагдаа нар түүний үхлийг амиа хорлолт гэж үзэж байв. Харин хожим нь түүний гэр бүлийнхэн найз бүсгүй Риаг нь буруутган цагдаад гомдол гаргажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Опиум 2020-09-27 202.179.24.28

Уул шугамандаа бол өвс татах нь Энэтхэгээс гаралтай.Төвдөөр дамжиж Монгол лам нар хүмүүст гайхамшигийг үзүүлдэг байсан нь Хятад хориглох хүртэл 1949 он хүртэл үргэлжилсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж