Трамп Дээд шүүхийн шүүгчээр католик эмэгтэйг нэрлэв | News.MN

Трамп Дээд шүүхийн шүүгчээр католик эмэгтэйг нэрлэв

Трамп Дээд шүүхийн шүүгчээр католик эмэгтэйг нэрлэв

Трамп Дээд шүүхийн шүүгчээр католик эмэгтэйг нэрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн шүүгчийн эзгүй суудалд Эми Коней Баррет гэгчийг нэр дэвшүүллээ. Өдгөө 48 настай Эми Коней Баррет нь консерватив үзэлтэй, католик шашинтан гэдгээрээ алдартай. Хэрэв АНУ-ын Сенатын танхим  Трампын томилгоог дэмжвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт 87 насандаа таалал төгссөн шүүгч Рут Бэйдер Гинзбургийн оронд Дээд шүүхийн шүүгч болно. Энэ нь бүх насаараа хашдаг албан тушаал бөгөөд тэдний шийдвэр нь галт зэвсэг ашиглалт, сонгох эрх, үр хөндөлт, сонгуулийн сурталчилгааны санхүүжилт зэрэг олон асуудалд нийгмийн бодлогыг тодорхойлдог.

Дональд Трамп өчигдөр Эми Коней Барретыг АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж буйгаа зарлахдаа түүнийг “Үндсэн хуульд үнэнч хамгаалагч, мэдлэг чадвартай шүүгч” хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Дээд шүүхийн шүүгчийг дараагийн ерөнхийлөгч, Конгресс сонгогдох хүртэл томилохгүй байхыг Сенатаас хүсчээ. Учир нь Эми Коней Барретыг томилсноор АНУ-ын Дээд шүүхэд консерватив үзэлтнүүд 6-3 харьцаатай болох аж. Эми Коней Баррет нь Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон гурав дахь шүүгч болох юм. Өмнө нь тэрбээр 2017 онд Нейл Горсач, 2018 онд Брэтт Каванауг нарыг томилжээ.

Эми Коней Баррет нь Индиана муж улс дахь Нотр Дамын Хуулийн их сургуулийг төгсөж, шүүгч асан Антонин Скалиагийн дор ажиллаж байсан. Түүнийг Дональд Трамп 2017 онд Чикагод төвтэй Давж заалдах шүүхийн шүүгчээр томилсон юм. Тэрбээр үр хөндөлтийг орон даяар хуульчилсан 1973 оны Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсч буй консерватив  үзэлтнүүдийн хувьд яг тохирсон томилгоо гэгдэж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж