Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ | News.MN

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих, суурин дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гаргасан  билээ. Олны дунд багагүй шүүмжлэл дагуулсан Чингис хааны музейн барилга одоо 60 хувьтай үргэлжилж байгаа бол шинээр барих Байгалийн түүхийн музейн барилгын тендерийг буцаасан гэдгийг албаныхан мэдээллээ.

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг хуучнаар БСШУЯ-наас зарлаж, гурван компани оролцсон байна. Гэвч нэг нь ч шаардлага хангаагүйн улмаас тендер шалгаруулалт нь буцсан. Одоо дараагийн шатны арга хэмжээг авна гэдгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хэлсэн юм.

Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн шинэ барилгын төсөвт өртгийг 94.4 тэрбум, 2020 онд санхүүжих дүнг 96.9 тэрбум гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас тооцоолжээ. Музейн нийт хамрах талбай нь 74,000 м.кв бөгөөд одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбай юм.

Үндсэн музейн барилга 39 мянган м.кв талбайг хамрах бөгөөд газар дээр гурван давхар, газрын доор нэг давхар нийт дөрвөн давхар барилга босохоор зураг төслийг нь гаргасан. Нийт 250 машины зогсоолтой. Музейн шинэ барилга Сүхбаатарын талбайгаас 1.8 км-ийн зайтай, Маршаллын гүүрнээс холгүй байрлах юм. Музейн зураг төслийг “Хатанбаатар” компани хариуцан ажиллажээ.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 60 орчим хувьтай үргэлжилж байна. Музейн бетон цутгалтыг хийгээд дуусч байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Чингис хааны музейн барилгыг  нийт 70×40 метрийн хэмжээтэй талбайд газар доор нэг давхар, газрын дээр есөн давхар бүхий хамгийн сүүлийн  үеийн музейн зориулалт, стандартаар барихаар төлөвлөсөн. Музейн архитектурыг олон жилийн туршлагатай "Baldan’s" компани гүйцэтгэсэн бол бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Тус музей нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжэ.

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

“ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТРЫН ЗАСВАРЫГ ЭНЭ ОНД ХИЙЖ АМЖИХГҮЙ”

Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх талаар өмнө нь хөндөж байсан. Эдгээр түүхэн барилгын талаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаас тодруулахад “Үндэсний төв номын сангийн барилгын бүтээн байгуулалт дуусах шатандаа явж байгаа” гэв.

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг Америк Элчингийн урд талд 0.3 га газарт сүндэрлэж буй номын сангийн барилга анх 2008 онд яригдаж эхэлсэн ч олон жил царцсан. Энэ хугацаанд хоёр ч удаа шав тавих ёслол хийж байсан түүх бий.  Нийт 11 давхар бүхий номын сангийн барилга өнгөрсөн жилээс эхлэн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Мөн тэрбээр “Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалтын газар чөлөөлөлт эцсийн шатандаа явж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон драмын театрын засварын ажлыг энэ ондоо хийж амжихгүй болоод байна. Хүчитгэл хий төсвийг нь 2021 оноос Улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас театруудын барилгын хөрөнгө оруулалт, бичиг баримт болон холбогдох мэдээллээ бүрэн шилжүүлж дуусаагүй байгаа” гэлээ.

2020 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг буулгаж, шинээр барихаар болсон талаарх жагсаалт сошиал орчинд цацагдах болсон. Үүнд салбар яамнаас “Цаасан дээр бичигдсэн тоо болгон нурааж, буулгана” гэсэн үг биш гэдэг тайлбарыг ч өгч байв. Уг жагсаалтад

  • Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг
  • Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг
  • Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг
  • Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг түүхэн барилгыг буулгаж, дахин шинээр барихад төсөвлөсөн байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-27 66.181.190.218

Төв цэнгэлдэх хүрээлэнг хотоос гаргасан нь дээр,яармагийн спорт ордны хажууд эсвэл хүй 7 худагт гэх мэт.

Avatar

Зочин 2020-09-27 145.14.31.81

Chingisiin ueiin hund uzuuleh oldvor yum bgaanmuu? Buur suuliin ueiin heden huvtsasnii uudus enter hend ch sonin bish, tegsnees baigaliin musei ni bsn ni deer bsiin, jinhene uleg gurveliin yastai musei delhiid hovor gadaaduud duu aldaal uzdeg bsn, odoo ter haa bsn ih tengert ter ih talbaid yugaa hiih geed bgaan..

Avatar

Зочин 2020-09-27 202.179.26.208

Төв цэнгэлдэх хүрээлэнг хотоос холхон байгуулаад, энэ газар дээр нь дунд сургууль, цэцэрлэг барьвал сайнсан.

Avatar

Зочин 2020-09-27 122.201.24.84

их сургуцлийг дайны жилүүдэд барьж цогт тайж сүхбаатар киног мөн л тэр үед бүтээж байсан байдаг хүнд цаг үед юмыг амжуулж л байж дээ ахмадууд минь ,

Avatar

Зочин 2020-09-27 107.77.173.15

Ендоо нь багадсан юм байлгүй дээ….тэрнээс биш хачин хачин марзан марзан шавар амбаар хөдөө хотгүй шомбойлгоод л байна шд

Avatar

Зочин 2020-09-27 192.82.72.158

chini abgain bichsen lombardii debteres bia ih uu teged . max ganbaa dain zarlajina mafia dain 21 ji bidend mash hund reket hiisen bolhoor. uilaad guib daa jingeere monhor nemhee

Avatar

Зочин 2020-09-27 192.82.72.158

dendeb-t dain zarlajina mafia dain tsusan dain a**** ingey doromjilson bol uhegtun

Avatar

Зочин 2020-09-27 192.82.72.158

tehnik import uzele untaraa l daa enebish terbish huurbish monhor tsogoo hun alahaan boloioroi.hulgaich baiy yunda uzled unen yaridagiin. bas baahan tender hulgailsan. dain zarlajin mafia dain enebish gedeg jingeerin tuba boo-d.

Avatar

Зочин 2020-09-27 192.82.72.158

reket baatar uzele untara medehgui gey bodsonuu hogiin lagaan. tosobos hulgai hiideg hentii aimag tender ged tonog tohoroomj geed 150 say tugrug hulgailsan baatara mon biz iim baiy yahneb dee.

Avatar

иргэн 2020-09-27 66.181.184.19

Хотын төвд боловсон жорлон барих юмсан

Avatar

Зочин 2020-09-27 202.126.89.48

Барилга барих цаг нь дууслаа. Дараагийн нь тендер дахиад л бөөн будлиан болно. Дарханы зам…..

Avatar

Ч 2020-09-27 202.126.89.48

Мөнгө мөнгө мөнгөөөө

Avatar

Зочин 2020-09-27 103.57.94.85

хүрэлсүх баттулга хоёрын бизнес шүү

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-09-27 103.43.79.49

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ДАМПУУРСАН ХАВЬ СЭХЭГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ХАМАГ МӨНГӨӨ ХАЯДАГ УЛС ТӨРЧДИЙГ ДЭЛХИЙ ДАЯАРАА ГАЙХАН СЭТГЭЦ МЭДРЭЛ МУУДСАН ГАЛЗУУ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙГАА , ТӨРИЙН ОРДНООСОО ХОЙШ1КМ 100АЙЛ,БАРУУНТИЙН1КМ-Т ГАДАНГИЙН ШЭЭС БААСЫГ АРИЛГАЖ ОРОН СУУЦЖЦЦЛЖ ЧАДАХГҮЙ ЗАВААРСАН НИЙСЛЭЛТЭЙ УЛС ДЭЛХИЙД ОГТ БАХГҮЙ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨСӨӨ 1КМ БАЙТУГАЙ 10КМ ДОТОР ИЙМ ЗАВААРСАН УЛС БАЙДАГГҮЙ,ЧИНГИС ХААНЫ МУЗЬЕД ЮУ АВИХ ВЭ ГЭДЭГ ХАЧИРХАЛТАЙ

Avatar

Зочин 2020-09-27 203.91.115.55

Авилга гялалзаад л байна уу?

Avatar

Зочин 2020-09-27 51.195.150.250

Чулуун гэж хулгайч өөрийн хамаатаны компаниа оруулж байгаа биз. 60% барьж байгаа компанийг болиулна гэдэг одоо барихгүй гэсэн үг үү. Юу ч хийгээ бол бас больж болох юм бараг дуусгаж байгаа компанийг хаана бооно гэдэг асуудал чулуун гэдэг лаларт байгаа юм биш үү?. улсын архив зарсан хятадын хулгайч.

Avatar

Зочин 2020-09-27 139.5.217.35

Neree bichchikh dee khoo

Avatar

Зочин 2020-09-27 66.181.178.97

ТЭР ХОЛЫН АМЕРИКИЙН СОНГУУЛЬ ЯРЬЖ БАЙСНААС ЭНД НҮХЭН ЖОРЛОНГООСОО САЛАХАА ЯРИХ ХЭРЭГТЭЙ ТЭР ОЮУНГЭРЭЛ ГИШҮҮНИЙ ЖОРЛОНГИЙН АСУУДАЛ МАШ ТОМ АСУУДАЛШҮҮ. ИЛ ЖОРЛОНД БААСАН БААС ШЭЭС ШУУД ХӨРСӨНД ШИНГЭЭД БИД ШУУД ТЭРИЙГ УУГААД БАЙГАА ЮМ МАНАЙХААС ӨӨР ГАЗАР ИНГЭДЭГГҮЙ ЮМАА ДАНДАА ХӨРСӨӨ ХАМГААЛЖ БЕТОНДОЖ ТУСГААРЛААД ЗӨӨВӨРЛӨЖ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИНД ЗӨӨВӨРЛДӨГ ЮМАА

Avatar

иргэн 2020-09-27 202.9.46.48

Хийж бүтээснийг, хийхээр санаачилсан бүхнийг шүүмжлэх маш амар. Харин гар бие оролцдоггүй юм гэхэдажил хэрэгч санаа бодлоо хуваалцвал сайхан л юм. Ер нь үндэсний соёл урлаг, түүхэн үзүүлбэр бол зөвхөн жуулчидад ч биш хүүхэд багачууд залуу үеийн эх оронч үзэд томоохон хувь нэмрээ оруулж, түүгээр бахархаж амьдрах учиртай буё уу.Хүнд амаргүй цаг дор бүтээн байгуулж байгаатөр засагт баярлахаас, бахархахаас яалтай билээ.

Avatar

Зочин 2020-09-27 64.119.18.17

zuv sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж