НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсны дагуу ийнхүү гуравдугаар улирлын буцаан олголтыг олгох гэж байна.

Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны дөрөвдүгээр сард олгосон. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд олгож байжээ. Сангийн яамны мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй зэргээс шалтгаалан НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр авах юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж