Цасан болон шороон шуурга шуурна | News.MN

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилснаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
16
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-26 66.181.161.73

Halaaltgui bairand tusgaarlaltand orson shivee hurengiin jolooch nar yahve Endees l harin uvchin tusch magadgui ni ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж