Ардын намын бүсгүйчүүд хэлмэгдэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Ардын намын бүсгүйчүүд хэлмэгдэв үү?

Ардын намын бүсгүйчүүд хэлмэгдэв үү?

Архины хэрэглээг дагаад хүчирхийлэл нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн тул есдүгээр сарын 24-нд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо УИХ-ын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Энэ үеэр оролцогч талууд архины хэрэглээг бууруулах олон санал дэвшүүлсний нэг нь Ням гариг бүр согтууруулах ундааг худалдахгүй байх тухай юм. Одоогоор дээрх санаа саналын төвшинд яваа ч олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Тухайлбал, архи худалдах өдрийг хумьснаар хэрэглээ буурахгүй, харин ч шагийн худалдаа гаарна. Энэний оронд хүмүүсээ ухамсартай, ажилтай болгох нь төрийн нэн тэргүүний хийх ажил. Ардын намын эмэгтэй гишүүд Тамхины хуулийг санаачилж батлуулсан Ардчилсан намын бүсгүйтэй барьцах гээгүй юм бол Ням гаригт согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэх саналаасаа татгалзах ёстой гэж үзэж буй юм.

Гэхдээ ням гаригт согтууруулах ундааг хориглох тухай санал нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаа биш төрийн бус байгууллагаас гаргасан юм байна.

Монгол Улсад спиртийн 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт аж. Гэвч Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байсан бол 2019 онд 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ. Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлөн буураагүй дүр зураг харагдаж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж