Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа | News.MN

Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа

Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа

Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Сүүлд яагаад харуулын байрыг шийдсэн гэвэл оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” гээд энд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд иргэд маш сэтгэл хангалуун байдаг. Мөн хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр тогтмол ирдэг гэдгийг онцолж хэлсэн юм.

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, 30 машины авто зогсоол, түшиц хана, эко хавтан бүрэн хийгдэж зүлэгжүүлэлт, сандал ширээ, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, волейболлын талбай, 00 байрлуулж, хашлаганы тросс татах, доод явган замын ажлууд хийгджээ. Мөн хог ялгах цэг байршуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн ая тухтай амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлууд шат дараатай хийгдэж байна. Тэр ажлуудын нэг болох Маршалын гүүр, Их тэнгэрийн амны баруун хойд талын хэсгийг иргэдэд зориулж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг холбогдох байгууллагууд хариуцаж хийлээ. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна. Иргэд маань энд ирэхдээ хүүхэд, багачуудаа тоглоомын талбайд тоглуулж, ахмад настанууд салхилж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай. Өчигдөр гэхэд тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс алдагдсан байна. Иргэд оролцоогоо нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг эвдэлж, зүйтгэхгүй байх хэрэгтэй” гээд дүүргийн Цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудад тохижилт, бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг зүй зохистой ашиглахад анхаарч ажилла гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-26 203.91.112.146

энэ бол зүгээр огцрохоосоо өмнө янз бүрийн аргаар мөнгө идэж байгаагийн л нэг жишээ нарийн зам дэр бөөн машин овоороод тэр хэсэгт түгжрэл үүсгэхээс өөр юмгүй
ер нь хөдөөнөөс ирсэн оркууд салхинд гарна гэж зубсаднуудаа дагуулж энд тэндхийг бузарлаж явах юм тэр хөдөөнөө очиж насан туршдаа салхиндаа байл даа

Avatar

иргэн 2020-09-26 64.119.23.172

сайхан ажил эхлүүлжээ_ Эзэнтэй болгох хэрэгтэй. Их хөрөнгө зарж хийсэн иймэрхүү газрууд байнгын эзэнгүй болохоор хэсэг хугацааны дараа эвдэрч сүйдээд алга болдог. Ийм дутагдалыг давтмааргүй. Зах зээлд тохирсон аргаар тодорхой нөцөл болзолтойгоор эзэмшүүлэх, түрээслүүлэх арга хэргэлж байнга арчилгаа тордолттой байлгах. Ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг үргэлж хангуулах арга бодоо. Манай хүмүүс эзэнгүй зүйлийг эвдэх дураараа аашлах, хог тарих нь хэрээс хэтэрч байгаа шүү.

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-26 202.9.46.223

Ийм ажил эхлүүлж байгаа нь зөв шүү. Архи ууж байгаа хүмүүсийг шууд торгох хэрэгтэй. Байнгын харуул хамгаалалт, цагдаагын посттой болмоор юм байна даа. Хэцүү ч юмаа даа нэг аятайхан ажил эхлэнгүүт хулгайлж тоноод, эвдэж сүйтгээд. Юуг нь хулгайлж аваад хаана хэрэглэх гээд байдаг юм болоо. Ёстой ядуугын зуршил Болоод байгаа юм байх даа. Цааш нь олон газар хэрэгжүүлэх юм байна шүү дээ. Эхнээсээ л чанартай, араа бодож төлөвлөөсөө дөө. Бөөн хөрөнгө гаргаж хийчээд нураагаад өөр юм бариад унадаг шүү дээ

Avatar

М.ЭНХБОЛД ХУЛГАЙЧ 2020-09-26 66.181.180.121

с** 1.5САЯ ХҮНД ГЭХЭД АРАЙ ЖИЖИГДЭХГҮЙ ЮУ?! ӨӨРСДӨӨ БОЛ ХЭДХЭЭН ХҮНД УУЛААР НЬ НУГААР НЬ 1.6КМ ЭНЭ ЭРГЭЭС БУСАД БҮХ ГАЗРЫГ ХАШААЛСАН ГУССАН… НОВШЫН ХОМХОЙ ХУЛГАЙЧУУД…

Avatar

ХОТЫН ИРГЭН 2020-09-26 139.5.218.24

МАШИНЫ ЗОГСООЛ НЬ ХААНА ВЭ? УУЛЫН ЗАМ ТҮГЖРЭНЭ ДЭЭ, ХҮҮХДҮҮД ГОЛЫН УСАНД УНАХ АЮУЛТАЙГ АНХААРААРАЙ

Avatar

зочин 2020-09-26 115.65.47.30

Сайхан ажил болжээ, хот хөдөөгийн олон газарт ийм талбайтай болоосой, Баярлалаа, амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-09-26 66.181.178.64

neg alban darga l hiij bgaa daraan huvichlaad avjihna iim l yum

Avatar

Зочин 2020-09-26 202.9.46.132

энэг жаахан газарт хэр хөрөнгө орсон бол.Энд тэгээд хэр олон хүн зугаацах бол.Зүгээр л онгон байгалиар нь байлггад хяналт сайн тавиад хүмүүс боломжоороо очиж б.сан бол хэмнэлт гарах б.сан юм биш үү???Хөгийн юм хийх юм даа.Сэтгэж чаддаггүй юм бол гадаад руу тэнэж судалсан туршлагаа ашиглахгүй яав даа.өрөвдөлтэй дарга нар…

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-26 202.9.46.223

Онгон байгал наана чинь одоо хаа байнаа. Задгай бие зассан 00-н цаас, баас. Энд тэндгүй хаясан архи, ундаа, хоолны үлдэгдэл. Суух ч газар олдохгүй. Харин ч энэ амралтын талбайгаа машины зогсоолтой, суух саравч олонтой болгох хэрэгтэй. Хяналт ч сайн тавьж харуул хамгаалалттай болгох хэрэгтэй

Avatar

irgen 2020-09-26 103.229.121.125

oshoo tom talbai hamrah heregtei, baga baina,

Avatar

Зочин 2020-09-26 51.89.119.91

НИЙСЛЭЛД ХИЙХ АЖИЛЫГ ЭРЭМБЛЭХ ХЭРЭГТЭЙ .ГЭЛТГҮЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРЭМБЛЭЛ НЭН ТҮРҮҮН ХИЙХ ШААРДЛАГАТАЙ АЖИЛ БОЛ НҮХЭН ЖОРЛОН ЮМ БИД БААС ШЭЭСЭЭ ХӨРСӨӨРӨӨ ДАМЖУУЛААД УУГААД 100 ЖИЛ БОЛЖ БАЙНА. ЭНЭ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ГОЦ ХОРТОЙГ ЯРИХГҮЙ БАЙГАА НЬ НЭН СЭЖИГ ТӨРҮҮЛЖ БАЙГАА АСУУДАЛ ЮМ. ГАДААДАД ХУУЛИАР ХАРСӨНД БОХИР ШИНГЭХИЙГ ХОРИГЛОСОН БАЙДАГ!!!

Avatar

даш 2020-09-26 59.153.112.159

БАЯР ХҮРГЬЕ, ЯМАР ГОЁ ЮМ ВЭ? МӨНЧ ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ ДЭЭ. ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ МАШ ОЛОН ИЙМ ЦЭГ БАЙГУУЛМААР БАЙНА. ГАР БӨМБӨГНИЙ ТАЛБАЙ ХЭРЭГГҮЙЛ БОЛОВ УУ? ТҮҮНИЙ ОРОНД ЗХЗ БАСКЕТВОЛЫН ТАЛБАЙ ЗҮГЭЭР БИШ ҮҮ? МӨН ӨВЛИЙН УЛИРАЛД АШИГЛАХ ТАЛААР БОДОЛЦОХ БИЗ ЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж