Төмөр замын гурван ажилтан галт тэрэгний буудал доор тансаг оромж барьсан байжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Төмөр замын гурван ажилтан галт тэрэгний буудал доор тансаг оромж барьсан байжээ

Төмөр замын гурван ажилтан галт тэрэгний буудал доор тансаг оромж барьсан байжээ

Нью Йоркийн төв галт тэрэгний буудлын гурван ажилтан буудлын доор байрлах өрөөг нууцлан, өөрсөддөө зориулан тохижуулсан байсныг илрүүлжээ.

Өрөөг ханын зурагт, кабелийн телевиз, зөөлөн буйдан, богино долгионы зуух, хийлдэг гудас, хөргөгч зэрэг тавилгуудаар тохижуулсан байжээ. “Нью Йоркчууд бүгд л тээврийн хэрэгсэлтэйгээ ойрхон, түрээсгүй, өөр хэн ч мэддэггүй, зөвхөн өөрийн өрөөндөө хүйтэн шар айраг уунгаа зурагт үзээд суухыг хүсдэг байх. Гэхдээ тийм ч олон хүн Нью Йоркын галт тэрэгний төв буудлын доор нууц өрөөтэй болж чадахгүй байх” хэмээн дээрх өрөөг анх олж илрүүлсэн Каролин Покорни ярьжээ.

Өрөөнөөс мөн өөр олон зүйл олдсон нь хөргөгчинд тал шил шар айраг, хогны саванд хоосон лааз, зурагтыг нуух зориулалттай гэмээр шүүгээ, хөнжил, дэр, ор хураадаг нэмэлт хэсэг зэрэг аж.

Өрөөг тохижуулсан хүмүүс нь "Метро умард төмөр зам" компанийн цахилгааны ажилтан, ахлах мужаан, ахлах цахилгаанчин нар гэнэ. Гэхдээ тэд ажлын цагаар өрөөнд ирдэг байсан эсэхийг одоохондоо тодорхой болгоогүй байгаа юм.

Өрөөний тухай анх 2019 оны хоёрдугаар сард гомдол ирсэн гэнэ. Нэрээ нууцалсан ажилтан тус өрөөнд зарим ажилчид архидан согтуурч, үдэшлэг зохион байгуулж байна хэмээн мэдэгдсэн аж. Мөн ижил гомдол 2019 оны зургадугаар сард дахин ирсэн ч холбогдох албан тушаалтнууд тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ.

Өрөөг чухам хэзээ тохижуулж, хэр удаан ашиглаж байгааг одоогоор нарийн тогтоогоогүй байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж