Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гаргаж, 2016 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ. Захирамжийг аймгийн хэмжээнд мөрдөх юм.
Хаврын урь орж эхлээд байгаа ч өнөө жил хүйтний эрч сулрахгүй явсаар хатуухан хавартай золгож буй. Ийм үед морь уралдуулах нь малдаа ч, хүндээ ч хатуудна хэмээн үзжээ.
Г.ХОРОЛ