Сонгууль болоход хоёрхон сар үлдээд буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр/2020.09.25/ эсэргүүцлийн жагсаалыг дуусгаж, хар арьстнуудыг татах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Төлөвлөгөөнд хамгийн түрүүнд ККК болон Антифа бүлгүүдийг терорист байгууллага хэмээн ангилж, зургадугаар сарын 19-ний өдрийг холбооны баяр болгон жил бүр тэмдэглэх санал оржээ.
Ийнхүү төлөвлөгөөгөө танилцуулахдаа Трамп хар арьстнуудыг дэмжих төлөвлөгөө нь дэд ерөнхийлөгч асан Жо Байдений мөрийн хөтөлбөртэй зөрчилдөнө хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр Жо Байденг 47 жил Вашингтонд ажиллахдаа хар арьстнуудын эсрэг маш олон буруу зүйл хийсэн хэмээн буруутгажээ.
Трамп 2016 оны сонгуулиар нийт хар арьст сонгогчдын ердөө 8 хувиас санал цуглуулж байсан бол энэ оны урьдчилсан судалгаануудаар 83 хувь нь Жо Байденг дэмжих төлөвтэй байгаа юм.
Энэ зун хар арьст Жорж Флойд гэх эр цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш АНУ төдийгүй олон улсад цагдаа нарын харгислал, ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэр дундаа АНУ-ын зарим том хотуудад жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж дэлгүүрүүдийг тонон, барилгуудыг шатаах болсон юм. Нөхцөл байдлыг Жо Байден аль болох өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд хичээн ажилласны жишээ нь өнгөт арьст бүсгүйг дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ.
Харин Трамп үймээн самуун үүсгэсэн иргэдийг фашист, терорист хэмээн нэрлэж, жагсагчдын шаардлагыг хүлээж авалгүй цэргийн хүчээр бослогыг дарна хэмээн сүрдүүлж байсан юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ