Фото: Reuters
Алеппо муж дахь Сирийн хэт даврагчдын бүлэглэлийн дарга нар гадаадын ивээн тэтгэгчдээс бөөнөөр галлах “Град” системийн зэвсэг хүлээн авснаа мэдэгдсэн гэж Reuters дамжуулжээ.
"Энэ нь бидэнд ихээхэн хүч нэмэгдүүллээ » гэж исламчуудын нэгэн хээрийн дарга хэлсэн байв. Харин хаанаас, хэнээс зэвсэг авснаа хэлсэнгүй. Пуужингууд нь холын тусгалтай учир Сирийн армийн ар талын байрлуулалд цохилт өгөх боломжтой боллоо хэмээн тэр ярьсан байв.
Мужид армийн өргөн хэмжээний довтолгоон явагдаж байгаа ба армийг Ираны Исламын хувьсгалын манаа корпусын анги нэгтгэл генерал Сулейманийн удирдлагаар дэмжиж байна. Туркийн хилийн ойролцоох Алеппо хотыг чөлөөлөн хилийн дагуу хяналтаа тогтоохыг арми эрмэлзэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР