МССХ-ны ерөнхийлөгч Азийн ССХ-ны ГЗ-ийн гишүүнээр сонгогдлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МССХ-ны ерөнхийлөгч Азийн ССХ-ны ГЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

МССХ-ны ерөнхийлөгч Азийн ССХ-ны ГЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

МССХ-ны ерөнхийлөгч Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ГЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS)-ийн 79-р их хурал Катарын Доха хотноо хуралдаж, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-гийн Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар оролцлоо. Энэхүү хурлын дараа Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS-ASIA)-ны 18-р их хурал Бахрейны Манама хотноо явагджээ.

Тус хурал нь Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох өндөр ач холбогдолтой хурал байсан. Хуралд 33 гишүүн холбоодоос 28 орны төлөөлөл оролцсон бөгөөд AIPS-ын ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эвелин Ватта нар хүрэлцэн иржээ. Хурлаас Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны шинэ ерөнхийлөгчөөр Бахрейны иргэн Мохаммед Кассимыг сонголоо. Азийн "спортын дуучид"-ын шинэ "босс" Мохаммед Кассим өмнө нь Бахрейны Спортын Сэтгүүлчдийн Холбоог тэргүүлж байжээ. Тэрээр ийнхүү Кувейтын Файсал Аль Канайгийн ажлыг үргэлжлүүлэх болсон бол, харин ирэх 4 жилийн хугацаанд AIPS-ASIA-гийн "генсек"-ээр Пакистан эр Амжад Малик ажиллаж, их ажлыг "нугалах" нь ээ.

Тэгвэл Монголын спортын ертөнцийнхний хувьд нэгэн таатай мэдээ арлын Бахрейны нийслэл Манамагаас ирсэн нь AIPS-ASIA-гийн гүйцэтгэх хороонд ахин Монгол хүн сонгогдсон тухай байлаа. Конгрессын гишүүдийн санал хураалтаар Азийн Спортын Сэтгүүлчдийн ирэх 4 жилийн үйл хэргийг удирдан чиглүүлэх үүрэг бүхий "exco member"-үүдийг сонгоход Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар буюу "САТО" тивийнхээ төлөөллүүдээс олонхийн дэмжлэг хүлээн, Гүйцэтгэх хороонд сонгогджээ. Түүнээс гадна БНСУ, Япон, Казахстан, Макао, АНЭУ, Кувейт, Палестины төлөөллүүд гүйцэтгэх хорооны гишүүний 8-хан суудлаас өөрийн болгосон байна.

Спортын хүрээнийхний дунд "САТО" хэмээх "nickname"-ээр танил Ч.Отгонбаатар өмнө нь 2006-2010 онд MSPU-гийн дэд ерөнхийлөгч байхдаа энэхүү сонгуульт албыг хашиж байсан юм. Мөн Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан мөн өмнө нь Азийн Спортын Сэтгүүлчдийн дээд байгууллагын удирдах албыг хашиж байжээ.

Б.ЭНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

balai 2016-02-13 202.21.106.122

balai amitan

Зочин 2016-02-13 103.26.193.76

INGELEE GEED MONGOLCHUUD NEG IKH BAYARLAAD BAIKHDAA CHI YAKH WE DEE

Зочин 2016-02-13 137.186.121.166

СОГТУУ ХҮНИЙ ТЭМДЭГЛЭЛ ЮМ УУ ХААШАА ЮМ?

Зочин 2016-02-13 78.221.13.221

СОГТУУ ХҮН Л ТЭГЖ ОЙЛГОНО ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ ХҮН БОЛ ЗҮГЭЭР Л ОЙЛГОХООР БАЙНА ДАА.

Зочин 2016-02-13 78.221.13.221

СОГТУУ ХҮН Л ТЭГЖ ОЙЛГОНО ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ ХҮН БОЛ ЗҮГЭЭР Л ОЙЛГОХООР БАЙНА ДАА.

Зочин 2016-02-13 137.186.121.166

СОГТУУ НЬ СОГТУУГАА САЙН ОЙЛГОДОГ БАЙХ, ЭРҮҮЛ НАДАД ОЙЛГОГДОХГҮЙ Л БАЙНА ХӨ