Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэлх замыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэлх замыг түр хаана

Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэлх замыг түр хаана

Налайхын замын зорчих арын хэсгийн өнгө хучилтыг хийж эхлэхтэй холбоотойгоор замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаахаар болсон билээ. Тодруулбал, Налайхын 20. 9 км авто замыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэх юм. Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн бөгөөд нэмээд суурь асфальт арван см тавигдсан бол өнгө хучилт дөрвөн  см тавигдахаар төлөвлөгдсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл авто замын хучилт хийгдэж дуусч байгаа аж.

Өчигдрөөс /2020.09.25/ эхлэн  есдүгээр  сарын  28-ныг хүртэл  Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийгдэж эхэлсэн. 

  • “Ургах наран” хорооллоос есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл,
  • “МТ” шатахуун түгээх станцаас буцаж эргэх уулзварыг аравдугаар сарын 1-4-нийг хүртэл,
  • Улаанбаатар руу орж ирэх хэсгийн замыг аравдугаар сарын 4- 8-ныг хүртэл түр хаахаар болсон юм. Харин хотоос  орох гарах  хөдөлгөөнийг давхар нэвтрүүлэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж