ЭМЯ: Хоёр хүний бие хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Хоёр хүний бие хүндэвтэр байна

ЭМЯ: Хоёр хүний бие хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 417  сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/  өнөөдөр /2020.09.26/ мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 313 ба үүнээс 303 хүн эдгэрсэн бол  арван хүн эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж ЭМЯ-аас  өмнө нь "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол өнгөрсөн долоо хоногоос даваа, лхагва, баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж