Аргентины парламентын гишүүн Хуан Эмилио Амери конгрессын цахим хуралдааны үеэр камераа унтраахаа мартан эмэгтэй хүнтэй дотно харьцаанд орсноосоо болж огцорчээ.
Энэ сарын 24-нд болсон цахим хурал дээр Амери камераа унтраахаа мартан залуу эмэгтэйг өвөр дээрээ суулган цамцыг нь тайлж, хөхийг нь амандаа хийжээ. Болсон явдлыг бусад гишүүд төдийгүй шууд дамжуулалтыг гэртээ хүлээн авч байсан иргэд үзсэн учир даруй арга хэмжээ авч Америг огцруулжээ.
Болсон явдлыг доод танхимын ерөнхийлөгч өмнө нь нэг гишүүн цахим хурлын үеэр унтсан зэрэг ижил төстэй зохисгүй үйлдлүүдийг дурдаад “Эдгээр нь дүрмээс гадуур үйлдэл” хэмээн мэдэгдсэн байна.
Амери эхэндээ тэр эмэгтэйг хөхөө томруулах хагалгаанд ороод удаагүй байгааг харуулах гэсэн гэх мэтээр хошигнол болгон өнгөрөөхийг оролдсон ч эцэстээ өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн байна.
Тэрбээр огцрох өрөгдөл өгснийхөө дараа болсон явдал түүний хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд болон өөрт нь маш хүндээр тусч байгаа хэмээн ярилцлага өгчээ. Мөн тэрбээр ёс суртахуунгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйн интернэтийн чанар муу байсан тул камер ажиллахгүй байгаа гэж бодсоноо, эмэгтэйг хөхөн дээр нь үнссэнээс өөр зүйл болоогүй гэдгээ тайлбарлажээ.
Цар тахлаас хойш төрийн болон төрийн бус олон байгууллагууд гэр гэрээсээ ажиллацгаах болсон тул энэ мэтээр цахим хурал хийх нь түгээмэл зүйл болсон билээ. Үүнийг дагаад камераа унтраахаа мартсанаас болсон ичгэвтэр явдлууд ч олон тохиолдож байгаа юм. Жишээ нь өнгөрсөн наймдугаар сард Филиппиний засгийн газрын өндөр албан тушаалтан цахим хурлын үеэр мөн л камераа унтраахаа мартан нарийн бичгийн даргатайгаа энгэр зөрүүлснээсээ болж ажлаа өгсөн билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ