"Хуавэй" компанийн 5G технологийн судалгааны байр шатжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

"Хуавэй" компанийн 5G технологийн судалгааны байр шатжээ

"Хуавэй" компанийн 5G технологийн судалгааны байр шатжээ

БНХАУ-ын Донгуан хотод байрладаг технологийн "Хуавэй" компанийн  5G технологийн судалгаа, хөгжүүлэлтийн төвд гал гарчээ. Нутгийн иргэдийн гар утсандаа буулгасан бичлэгээр барилгын дээд давхрууд шатаж, тэнгэрт өтгөн саарал утаа дэгджээ. Нутгийн гал унтраах албаны мэдээлж буйгаар барилгын хөвөн даавуун материалтай дуу тусгаарлагч хавтангууд гал өдөөх шалтгаан болсон байж болзошгүй гэнэ.

Гал унтраах албаныхан галыг унтраасан бөгөөд одоохондоо хохирлын тухай нарийн мэдээлээгүй байна. Мөн "Хуавэй" компани ч болсон явдлын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж