Импортоор орж ирсэн машиныг гэмтэлтэй эсэхийг хянадаг болно | News.MN

Импортоор орж ирсэн машиныг гэмтэлтэй эсэхийг хянадаг болно

Импортоор орж ирсэн машиныг гэмтэлтэй эсэхийг хянадаг болно

Импортоор орж ирсэн машиныг гэмтэлтэй эсэхийг хянадаг болно

Авто машин худалдан авагч иргэдэд тухайн автомашины бүх мэдээллийг нээлттэй болгох гэж буй тухай Авто тээврийн үндэсний төвөөс  мэдээллээ.  Тодруулбал, иргэд www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдох бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн  хүн эзэмшиж байсан,  татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм. 

Мөн импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхийн тулд авто тээврийн хэрэгслийн импортоор орж ирэх үеийн мэдээллийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тус ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийжээ.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Авто тээврийн мэдээллийн сан авто үйлчилгээний ангилал тогтоолгох 290 цахим хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан 246 аж ахуйн нэгж, иргэнд ангилал тогтоожээ. Уг санд нийт 478 авто үйлчилгээний байгууллагын 332 ажилтны мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 12.700 гаруй тээврийн хэрэгслийн 15.000 гаруй засвар үйлчилгээний мэдээлэл үүсч, давхардсан тоогоор 105.000 гаруй иргэн тус мэдээллийн санд хандсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-26 103.229.120.33

Зүгээр л хориглочихооч тархины тураалд орсон малнууд минь

Avatar

Зочин 2020-09-26 66.181.178.64

undur huulguitei mashin , osold orson mashin ih orj irj bna tuuniigee zasaad , miliin uhraagaad zarj bna er ni japanaas yamar orj irsen ternii medeelel , deerees ni dotood yavj bgaa medeelel bugd il baimaar bna

Avatar

Зочин 2020-09-26 202.126.89.84

Хар Утаа хаядаг Автобус Бонго Портёр мэт хэрэгслүүдэээ битий явуулаачээ Цагдаа минь !!!!Монгол Японы хуучин төмрийн хогны цэг биш ….

Avatar

Зочин 2020-09-26 202.21.109.52

Бусад улсын сэг болсон буруу хүрдтэй тэрэг оруулахгүй байвал олон хүний амь аврагдана.

Avatar

Зочин 2020-09-26 159.65.67.131

Deerees n heterhii under guilttei mashin bas oruulahgui bh heregtei. Huuchin machinii gargadaj utaa shine esvel baga guiltei mashinii garagdag utaanaas iluu hortoi gedgiig mongolchuud maan erduu boddoggui yum shig bna. Deerees n aimar tugjireenees bolood ene huuchin mashinuud n hotiin zam deer hudluhgui asaaltai udaan zogsohoor hort utaa gargah hugatsaa n barg 3-4 dahin nemegdene. 10min joloodood ochih gazaruu tujireenees bolood zam deer 30-40 min bur 1 tsag hurtel asaalttai gatsaj bgaa bolhoor.

Avatar

9911 2020-09-26 202.126.88.206

хил гааль Хамгийн түрүүн улсын дугаарыг эхлээд шууд олгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-26 182.160.34.86

100,000 км -ээс их гүйлттэй гологдол бүү оруул одоо болоошдээ

Avatar

Зочин 2020-09-26 202.126.90.142

Дундуур нь тасдаад оруулж ирдэг ш дээ

Avatar

Зочин 2020-09-26 66.181.190.230

Буруу рультэй машиныг 2021 оны 1сараас гаднаас оруулахгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж