Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 онд дуусна | News.MN

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 онд дуусна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 онд дуусна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 онд дуусна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1,037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой,  найман малын гарцтайгаар баригдаж байгаа аж.

Төслийн хүрээнд 208 километр төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусчээ. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна.

Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 километр төмөр замын үеийг угсарчээ. Барилгын ажлыг 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад, есдүгээр сарын 23-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон юм.  Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхээр болсон.

Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-26 202.9.46.126

Аль 2017 онд 86 хувь нь баригдаад бэлэн болчихсон гэсэн. Үлдсэн 14 хувийг нь яасан ч удаан барьдаг юм бэ дээ. 2022 онд гэнэ үү. Алтаар урлаад байгаа юм болов уу.

Avatar

Иргэн 2020-09-26 192.82.71.186

Энэ төмөр зам бол маш ашигтай бүтээн байгуулалт,уг нь олон жилийн өмнө бариад ашиглалтанд оруулчих байсан юм.Хийрэхсэн улс төржилтөөс болж уг ажил зогсож,улс л хохирсон.

Avatar

Зочин 2020-09-26 122.201.24.84

нэг суурин дээр өргөн нарийн хоёр хос шугар тавьж болохгүй юу зүгээх миний санаа шүү

Avatar

зочин 2020-09-26 192.82.77.84

Өргөн төмөр зам бол Монголд ямарч ашиггүй. Уурхайгаас ачаад хил дээр буулгаад дахиад ачих зардал,цаг хугацааны алдагдалд орно,мөн хилийн шугамын 5 км нарийн төмөр замыг Хятадын тал 1 өдрийн дотор тавчихна,нүүрсийг хятад тал дотоод зах зээлийн үнээр авна,эсвэл үнийг хямдаар л авч таарна.Иймд нарийн зам тавьж уурхай дээр нэг л удаа ачилт хийгээд хил давуулаад өгвөл Монголд ашигтай тусна. Оросууд үйлдвэр хүртэл нарийн зам тавьсан тул бид өргөнөөр тавибал үнээр тэдэнтэй өрсөлдөж чадахгүй болно.Энэ асуудал хамгийн чухал нь юмаа!!!

Avatar

Зочин 2020-09-26 107.77.173.20

Аль эрт 10-аад жилийн өмнө баригдаж дуусаад өдийд үнэ төлбөргүйгээр 100 хувь Монгол улсын өмч болчихсон байх учиртай төмөр зам шүү дээ….хэн яах гэж энэ төмөр замын барилгын ажлыг зогсоосон нь дэндүү ойлгомжтой л доо

Avatar

Зочин 2020-09-26 59.153.115.176

уулзваргүй зам гэхээр түг түг гэсэн дуу байхгүй

Avatar

ии 2020-09-26 202.126.92.82

энэ нарийн цагригтай юу эсвэл өргөнөөр хийж бна уу

Avatar

Зочин 2020-09-26 182.160.1.81

Ухаа худаг , Цагаан суварга хоёрыг гацаах шаардлага Жэнко ….. нарт байгаа гэнээ. Энэ хэцүү үед гацааж байгаа нь тун тэнэг хэрэг.

Avatar

Зочин 2020-09-26 64.119.22.239

10 jil garsaasiimaa, 22 on gehed Hyatad manaihaas nvvrs avahaa bolino. Genko tun ch tootsootoi !

Avatar

Зочин 2020-09-26 202.9.46.144

2021 онд ашиглалтад оруулах боломж бүрэн байгаа шдээ. Яагаад хойшлуулж байгаам бол доо.

Avatar

Зочин 2020-09-26 122.201.31.14

хамгийн хэрэгтэй зам нь удаашралтай байхымдаа

Avatar

Зочин 2020-09-26 202.55.191.40

Бүтэн 10 жил гацаасан жен ко г яах гэж бна. 10 жилд алдагдсан боломж дахиад хэзээ ч олдохгүй

Avatar

Зочин 2020-09-26 202.126.90.56

Жэнког шохонд 21 онд хийнэ

Avatar

Зочин 2020-09-26 62.216.208.253

Жэнкод но байх нь байгаа шүү. Энержирэсүрс уг нь аль эрт хийчих байсан юм даа

Avatar

Зочин 2020-09-26 103.212.116.22

2021 онд ашиглалтанд оруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж