Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ. Үүнд:
- Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
- Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Э.БУРАМ