Иргэд ийм гомдол мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

Иргэд ийм гомдол мэдүүлжээ

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр 50 шахам гомдол хүсэлт иржээ. Түүнд Монгол Улсын иргэн Ж-гийн тархинд чагнах төхөөрөмж суулгасан тухай гомдлыг гэр бүл, нутгийн иргэдээс ирүүлсэн байна. Тодруулбал, №1602123904 дугаараар хандсан зочин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан аюулгүй байдлын хууль хэлэлцэх гэж байгааг хурдан шийдэж өгнө үү. Франц улсаас Монгол Улсын иргэн Ж-гийн тархинд чагнах төхөөрөмж суулгасан. Амь насанд аюултай тул хурдан шийдвэрлэж өгнө үү.. .Энэ хүн дээр тусгай хянагч тавьсан байна. Нутгийн иргэд гэр бүлээс гэжээ.

Ирүүлсэн санал хүсэлтүүдээс түүвэрлэвэл, №1602127053 Баянгол дүүргийн татварын ажилтангууд ажлын байран дээрээ байхгүйгээс болж иргэд ажлаа алдаж байна.

№1602121508 Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын архивын ажилтан ажилдаа ирэхгүй байна. Хоёрдугаарр сарын 12-ны өдөр ажлын өдөр шүү дээ.

№1602120309 Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс 1:30 минутын өмнө албан хаагчид явсан, ажлаа хийхгүй хариуцлагагүй хандаж байна. Энэ ямар учиртай юм бэ.

№1602126930 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс ажлын цагаар ажлаа хийхгүй золголт хийж явж байна. Энэ ямар учиртай юм бэ.

№1602129091 Битүүний өдөр замын цагдаа зогсоогоод бичиг баримт шалгах үед машины бичиг баримтаа үзүүлсэн жолооны үнэмлэхээ орхичихсон байсан учир иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Гэтэл 48 мянган төгрөгөөр торгосон , мөн жолоочоос 1 оноо хассан. Нэг зэрэг 2 шийтгэл ноогдуулах эрх байхгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг тодруулж залруулж өгнө үү.

№1602129621 Нийслэлийн Төрийн сан золголт хийж байгаа нэрээр төрийн үйлчилгээг иргэнд чирэгдэлтэй хүргэж байгаад гомдолтой байна. Тус байгууллагын ажилтан Баттөмөр нь золголт хийж байна, гадуур явж байна гэсэн тайлбар хийж хүлээж авахгүй байгаа тул холбогдох газар нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү.

№1602129923 Эрдэнэтэд байдаг “Магнай трейд” одоо болтол НӨАТ-н баримт өгөхгүй байна. Иймд арга хэмжээ авч өгнө үү. 1 сард өгөөгүй сая бас өгсөнгүй. Том газар байж арай хэтэрхий юм.

№1602082577 Төв аймгийн Сүмбэр сумын иргэдийг сар шинэ болж байхад ард иргэдийг алт ухлаа гэж цагдаа нар хүч хэрэглэж ачиж явж хүний эрхэнд халдлаа. Энэ ямар учиртай юм бэ гэжээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж