Орон нутгийн сонгуулиар мандатын тооноос олон хүнд санал өгч болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулиар мандатын тооноос олон хүнд санал өгч болохгүй

Орон нутгийн сонгуулиар мандатын тооноос олон хүнд санал өгч болохгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд 07.00.-20.00 цагийн хооронд  болно. Тиймээс сонгуулийн үйл явцтай  холбоотой мэдээллийг багцлан хүргэе.

  • Улсын хэмжээнд нийт 17161  орчим нэр дэвшигч бүртгүүлснээс аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Харин сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман  намын 14388 нэр дэвшигч өрсөлдөнө.

Дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн сонгуульд нийт 125 бие даан нэр дэвшигч өрсөлдөнө.

  • Нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулж өгнө.

Есдүгээр сарын 30-наас эхлэн аравдугаар сарын 14-ны өдрийн 00.00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.

  • Аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.

Аравдугаар сарын 15-нд санал хураалт болох учраас  бүх нийтээр амарна.

  • Санал авах цагийг Улаанбаатарын цагаар тооцохоор хуульд заасан учраас цагийн зөрүүтэй баруун аймгуудад үүнийг  тооцоолон 22.00 цагийг  20.00 цаг болгон өөрчилсөн.

2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Ингэснээр  орон нутагт сонгогчдын ирц хүрэхгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахгүй байгаа ирцээрээ хүчинтэй гэсэн үг юм.

  • УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийг зарцуулна. 

Сонгогчид хоёр сонгуульд санал өгнө гэж ойлгож болно. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг сонгоно. Мандатын тооноос цөөн хүн дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохгүй. Гурван мандаттай тойрогт нэг, хоёр, гурван хүний төлөө саналаа өгч болно. Харин дөрвөн хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж