Монголын жүдочдын чансааг тэргүүлж буй тамирчид

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Монголын жүдочдын чансааг тэргүүлж буй тамирчид

Монголын жүдочдын чансааг тэргүүлж буй тамирчид

Монголын жүдо бөхийн холбоо (МЖБХ)-ноос 2020 оны есдүгээр сарын чансаа олгох тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Өнгөрсөн наймдугаар сарын тэмцээний дараах чансаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн 66 кг, -100 кг, +100 кг жинд чансааг тэргүүлэгчид өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн жинд өөрчлөлт ороогүй байна.

МОНГОЛЫН ЖҮДОГИЙН ЖИН ЖИНГИЙН ТАМИРЧДЫН ЧАНСАА:

Эрэгтэйчүүд:

60 кг жинд Э.Сумъяабазар /2460 оноо/

66 кг жинд Ё.Басхүү /1550 оноо/

73 кг жинд Ц.Цогтбаатар /2190 оноо/

81 кг жинд Н.Дагвасүрэн /2100 оноо/

90 кг жинд Г.Алтанбагана /1700 оноо/

-100 кг жинд Б.Гончигсүрэн /1190 оноо/

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл /1200 оноо/

Эмэгтэйчүүд

48 кг жинд Г.Наранцэцэг /1700 оноо/

52 кг жинд Б.Хорлоодой /2190 оноо/

57 кг жинд Б.Алтанцэцэг /1840 оноо/

63 кг жинд Б.Ганхайч /2400 оноо/

70 кг жинд Ц.Наранжаргал /2400 оноо/

-78 кг жинд О.Мөнхцэцэг /1700 оноо/

+78 кг жинд Э.Гандиймаа /1750 оноо/

2020 онд болох цуврал тэмцээний хуваарь:

10 дугаар сар: Дэлхийн жүдогийн өдөрт зориулсан тэмцээн /2020.10.28-29/

11 дүгээр сар: Монголын жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд зориулсан тэмцээн /2020.11.21-22/

12 дугаар сар: /2020.12.12-13/

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж